• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын нам төрийн удирдагч хянана хэлэлцэхэд оролцжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-03-06 19:54:02

    Хятадын нам болон төрийн удирдагч Хү Жиньтао, Ү Бан Гүө, Вань Жябао, Жя Чиньлинь, Си Жиньпин, Ли Кэчян, Хэ Гүөчян, Жю Юнкан нар 6-ны өдөр АТИХ болон УТЗЗ-ийн чуулганы зарим төлөөлөгчдийн хэсгийн хянан хэлэлцэхэд оролцжээ.

    ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Хятадын улсын дарга Хү Жиньтао Төвдийн төлөөлөгчдийн хэсгийн хянан хэлэлцэхэд оролцсон байна. Тэрээр депутат нарын ярихыг сонсоод Төвд нь ХКН-ын төв хорооны Төвдийн ажлыг удирдах үзэл баримтлалын дагуу, Хятад болон Төвдийн онцлогтой хөгжлийн замаар замнах ёстой. Өөрчлөлт хөгжил тогтвортой байдлын төрөл бүрийн ажлыг сайтар хийж, Төвдийн түргэн хөгжил болон урт хугацааны амар амгаланг батлах ёстой гэжээ.

    ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, БХАТИХ-ын байнгын хорооны дарга Ү Бангөү Гуандүнгийн төлөөлөгчдийн хянан хэлэлцэхэд оролцсон байна. Тэрээр хэлэхдээ, шинийг нээх үзэл баримтлалын дагуу шинжлэх ухаанчаар хөгжүүлж, эдийн засгийн хөгжлийн арга барилыг өөрчлөн, шинэ механизм тогтолцоог байгуулж, экологийн соёл иргэншлийг байгуулах талаар дотооддоо тэргүүн эгнээнд явах ёстой гэж Гуандүн мужийнханд хүсжээ.

    Ерөнхий сайд Вэнь Жябао Гансу мужийн хянан хэлэлцэхэд оролцсон байна. Тэрээр хэлэхдээ, ус нь Гансу мужийн эдийн засаг нийгмийн хөгжлийн хамгийн их саад болж байна. Усыг бүх талаар хэмнэх болон зохих хэмжээгээр татахыг уялдуулж, усыг хэмнэх техникийг цаашид дэлгэрүүлж, элсийг засах нөхөн сэргээх ажлыг сайтар хийх хэрэгтэй гэжээ.

1 2
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе