|
|
||
ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, хятад улсын дарга Хү Жиньтао БХАТИХ-ын жил тутмын ээлжит чуулганд оролцож байгаа Төвдийн төлөөлөгчдийн хянан хэлэлцэхэд оролцжээ. Төвдийн ажлын тухай ХКН-ын удирдах үзэл баримтлалын дагуу Хятадын болон Төвдийн онцлогтой хөгжлийн замаа замнах ёстой гэж Хү Жиньтао онцолжээ.
Төлөөлөгч нарын яриаг сонсоод Хү Жиньтао үг хэлсэн байна. 5-ны өдөр нь Төвд зурхайн тооллын шинэ жил юм, Хү Жиньтао юуны өмнө Төвдийн төлөөлөгчдийн бүх гишүүн, өргөн олон төвд үндэстний ахан дүүст баярын өдрийн мэндчилгээг дэвшүүлжээ. Тэрээр хэлэхдээ, Төвд нь өөрчлөлт, хөгжил, тогтвортой байдлын төрөл бүрийн ажлыг сайтар хийж, Төвдийн түргэн хөгжил болон урт хугацааны амар тогтоон байдлыг ахиулах ёстой. Өвөрмөц онцлогтой давуу үйлдвэрлэлийг буй болгож, орчин үеийн хөдөө, малжих аж ахуйг хөгжүүлж, экологийн орчныг хамгаалж, дэд бүтцийн байгуулалтыг эрчимжүүлэх ёстой. Нэн олон хөрөнгийг олон нийтийн үйлчилгээний салбарт оруулж, нийтийн халамжийн төслийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Өөрчлөлт хөгжлийн үр өгөөжийг үндэстнүүдийн иргэдэд эдлүүлж, нийгмийн эвсэг зохицонгуй тогтвортой байдлыг батлах ёстой гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |