|
|
||
11 дэх сонгуулийн БХАТИХ-ын 4-р бүгд хурал 5-ны өдөр Бээжинд нээгдэж, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао "Засгийн газрын ажлын тайлан" хийсэн байна, үүнд Хятадын олон улсын радиогийн зүүн өмнөд Азийн их олон сонсогч ихэд анхаарал хандуулж, утас юм уу майлаар өөрийн үзэл бодлоо дэвшүүлжээ.
ХОУР-ын Тамил хэлний сонсогчдын клубийн ерөнхийлөгч Селвам утсаар ярьж, ерөнхий сайд Вэнь Жябаогийн хийсэн засгийн газрын ажлын тайлан нь Хятадын засгийн газар хөгжлийнхөө явцад тулгасан асуудлуудад зөвөөр хандаж, сайтар шийдвэрлэж байгааг харуулж байгаа юм. Энэхүү байр суурь, үзэл баримтлалыг олон орон суралцах ёстой гэжээ.
Энэтхэгийн Шинэ Дели хот дохь сонсогч Юкешвар Туагее утсаар ярих үе хэлэхдээ, "Хятад, Энэтхэг хоёр орон нь цөм хөгжиж байгаа том гүрэн болсны хувьд, их олон талаар адилхан хүндрэл бэрхшээлд тулгарч, эдгээр асуудал нь хоёр орны ард түмний аз жаргалтай амьдрахыг нөлөөлж байгаа. Хятад улс орон сууцны үнийг хазаарлан тогтоохын төлөө, тасралтгүй арга хэмжээ авч байгаа тухай би Хятадын Олон Улсын Радиогийн радио нэвтрүүлэг болон веб сайтаас мэдээлэл авсан юм. Хятадын засгийн газар ард түмнийхээ төлөө ингэж хийж байгаад би их баяртай байна гэжээ.
Пакистаны Синдх мужид байгаа ХОУР-ын Урду хэлний сонсогч Дилдар Легари майл илгээж тэмдэглэхдээ, ерөнхий сайд Вэнь Жябаогийн "Засгийн газрын ажлын тайлан"-д, ард түмэнд олгох халамж тэтгэврийг сайжруулах тухай тодорхой төлөвлөгөө болон зорилт дэвшүүлсэн байна. Онцгойлон боловсролын талаарх дэвшүүлсэн зорилт нь надад гүн сэтгэгдэл үлдээлээ. Миний бодлоор уг тайлан нь Хятадын ирээдүйн хөгжилд тодорхой чиглэл тогтоож, Хятадын ирээдүйн хөгжил цэцэглэлтэд баталгаа хангасан байна гэжээ.\Хүчитбаатар орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |