|
|
||
Бүх Хятадын Ардын Их Хурлын Төлөөлөгч, Хятадын Инженерийн академийн академич Жун Наньшань 6-ны өдөр хэлэхдээ, олон улсын стандарт, Хятадын онцлог байдлыг бодолцвол Хятадын эмчилгээ, эрүүл мэндийн зардлын хөрөнгө оруулалт үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний 5 хувьд хүрэх ёстой гэсэн санал дэвшүүлжээ.
Ерөнхий сайд Вэнь Жябао засгийн газрын ажлын тайландаа "12-р таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд шинжлэх ухаан, техникийн зардал дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний 2,2 хувь, 2012 оны боловсролын зардал 4 хувийг эзэлнэ гэж дурдсан боловч эмчилгээ, эрүүл мэндийн зардлын хөрөнгө оруулалт болон GDP-ын харилцааг тодорхой дурдаагүй гэж Жун Наньшань мөн өдөр ардын их хурлын Гуандунгийн төлөөлөгчдөд хандан хэлсэн байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тоо бүртгэлээс ишлэн заахдаа, Хятадын эмчилгээ, эрүүл мэндийн хөрөнгө оруулалт нь дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний 4,6 хувийг эзэлж байгаа нь хөгжсөн орнуудын 8 хувийн харьцаанаас нэлээд доор байгаа бөгөөд дунд дор орлоготой орнуудынхаас ч дор байна. Хятадын өнөөгийн хөгжлийн байдлаас үндэслэвэл, эмчилгээ, эрүүл мэндийн зардал үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний 5 хувьд хүрэх ёстой гэж хэлсэн байна./Анар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |