|
|
||
Хятадын үндэсний хөгжил өөрчлөлтийн хорооны дарга Жан Пин 6-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Хятад улсад барааны үнийн тогтвортой байдлыг батлах нөхцөл, чадвар бий гэжээ.
Жан Пин БХАТИХ-ын жил тутмын ээлжит хурлын хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, одоогоор Хятадын нэлээд хэмжээний аж үйлдвэрийн бүтээгдэхүүний нийлүүлэлт хэрэгцээ шаардлагаас давж, гол чухал бараа бүтээгдэхүүн болон үйлдвэрлэлийн материалын хангалт нэлээд элбэг байна. Олон улсын стандартыг үндэслэвэл, үр тарианы агуулахын хэмжээ ерөнхий улс орны нэг жилийн хэрэглээний 17-18 хувьтай тэнцэх ёстой, гэвч Хятадын үр тарианы агуулахын хэмжээ өнөө 40 хувьд хүрсэн байна гэжээ. Хангалттай үр тарианы агуулах нь үнэ ханшны тогтвортой байдлыг батлахад эд материалын хүчтэй суурийг тавьж өгөх юм гэж тэрээр мөн хэлсэн байна./Анар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |