|
|
||
Хятад Япон хоёр орны хувьд хоёр талын харилцаа нь хамгийн чухал хоёр талт харилцааны нэг бөгөөд Хятад Японы харилцааг сайжруулах нь хоёр талын тодорхой сонголт юм гэж 7-ны өдөр Хятадын Гадаад харилцааны сайд Янь Жиечи Бээжинд хэллээ.
2011 он бол Хятад Японы харилцааг сайжруулан урагшлуулах зангилаа жил юм. Саяхан Японы удирдагч Хятад Японы харилцааны талаар чухал бөгөөд идэвхтэй мэдээлэл өгсөн байна. Японтой дээд давхаргын харилцаагаа хэвээр хадгалж, харилцаагаа эрчимжүүлж, итгэлцлээ нэмэгдүүлэн, хоёр орны хүмүүнлэгийн харилцааг улам урагшлуулж, Хятад Японы харилцааг сайжруулснаар бодит ашиг сонирхол бий болохыг мэдрүүлж, хоёр орны харилцааг сайжруулан хөгжүүлэх нийгмийн үндэс суурийг бий болгоход Хятадын тал бэлэн байна гэж мөн өдрийн хэвлэлийн бага хурал дээр Янь Жиечи хэллээ.
Дорнод тэнгисийн асуудлаар тэрээр хэлэхдээ, зарчмын хувьд Дорнод тэнгисийн асуудлаар хоёр орон нийтлэг ойлголттой гэсэн Хятадын байр суурь өөрчлөгдөөгүй, хоёр тал хоёр орны стратегийн харилцан ашигтай харилцааны их талаас харж холбогдох эмзэг асуудлыг сайтар зохицуулж, Дорнод тэнгисийн асуудлаарх нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэхэд нөхцөл болон орчин хангана гэжээ.
Дяо Юй арлын асуудлыг авч ярих үеэр Янь Жиечи хэлэхдээ, тус арлын асуудлаарх Хятадын засгийн газрын байр суурь тодорхой бөгөөд хувиршгүй юм. Дяо Юй арлын асуудал туйлын эмзэг асуудал тул хянамгай шийдвэрлэх хэрэгтэй. 2010 онд үүссэн хэрэг дахин гарахгүй байж, хоёр орны харилцааны их талыг хамгаалахыг Хятадын тал олонтаа Японд шаардсан юм гэжээ. \Ч. Гантөмөр орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |