• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Олон улсын үүргээ биелүүлэхээр чармайж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-03-07 15:58:58

      Хятад улс олон улсын үүрэг хариуцлагаа биелүүлэхийн төлөө хүчлэн чармайж байна гэж 7-ны өдөр Хятадын Гадаад харилцааны сайд Ян Жечи Бээжинд хэллээ.

      Хятад улс хөгжиж байгаа орны хувьд өөрийн чадлынхаа хэмжээнд үүрэг гүйцэтгэхийг бодит байдал тодорхой харуулсан юм. Хятад улс олон улсын үүрэг хариуцлагаа биелүүлэхийн төлөө хүчлэн чармайж байгаа бөгөөд олон амжилт олсон байна. Хятад улс олон улсын үүрэг хариуцлагаа биелүүлэхийн зэрэгцээ өөрийн асуудлаа сайтар зохицуулах нь сайн сайхан ирээдүйг цогцлооход хувь нэмэр оруулж байгаа хэрэг юм гэж тус өдөр БХАТИХ-ын оны ээлжит чуулганы хэвлэлийн бага хурал дээр хэллээ.

      Олон улсын өнөөгийн байдал болон эмх цэгцэд нарийн төвөгтэй гүнзгий өөрчлөлт гарч, үүнээс гурван нааштай "хандлага"-ыг анхаарах хэрэгтэй. Энэ нь даруй олон улсын хүчин "тэнцвэртэй болж байгаа", дэлхийн эдийн засгийг удирдах механизм "гүнзгий" өөрчлөгдөж байгаа, Олон улсын хамтын нийгэмлэг хамтран ажиллаж, хамтаар ялалтад хүрэх хүсэл найдлага "өндөржиж" байгаа зэрэг болно. Олон улсын байдал шударга, зүй зохистой чиглэл рүү хөгжихөд уг гурван хандлага ашигтай юм. Дэлхийн олон оронтой хамтран, дэлхийн энх тайвныг хамгаалан, хамтын хөгжлийг ахиулах талаар хүчлэн чармайхад Хятад улс бэлэн байна гэж Ян Жечи хэллээ. \Ч. Гантөмөр орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе