|
|
||
Хятадын ГХЯ-ны сайд Ян Жечи 7-ны өдөр Бээжинд хэлэхдээ, БРИК буюу алтан тоосгоны дөрвөн орон болон хөгжсөн орнууд хоорондоо өрсөлдөгч биш юм, тэр нь нээлттэй, уужуу багтаамжтай, өмнөд өмнөдийн хамтын ажиллагааны чухал бүрэлдэхүүн хэсэг,мөн өмнөд умардын хамтын ажиллагааны гүүр юм гэжээ.
Ян Же чи мөн өдөр БХАТИХ-ын хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, БРИК-ын дөрвөн орны удирдагчдын албан ёсны 3 дахь уулзалт энэ оны 4-р сард Хятадад болно. Тус хурлаар БРИК-ын дөрвөн орны олон улсын банк санхүүгийн хямралыг зохицуулах, дэлхийн эдийн засгийн сэргэлтийг түргэтгэх, цаг уурын өөрчлөлтийг зохицуулах зэрэг талаар бүтээлч үүрэг гүйцэтгэж байгааг гүйцэд харуулах болно гэжээ.
Ян Жечи хэлэхдээ, БРИК-ын дөрвөн орон энэ удаагийн уулзалтаар гараа болгож, олон улсын банк санхүү, эдийн засгийн зэрэг салбар дахь харилцаа холбоогоо эрчимжүүлэн, хамтын ажиллагааны шинэ хэлбэрүүд нээж, агуулгыг нь баяжуулан, олон орны ард түмэнд үр өгөөжийг нь хүртээнэ гэжээ.\Э.Цогзолмаа, Дүүрэнжаргал орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |