|
|
||
Хятадын Сангийн Яамны сайд Ше Шюй рэнь 7-ны өдөр хэлэхдээ, Хятад улс 2011 оны төвлөрсөн төсвийн зардлын гуравны хоёрыг иргэдийн амьдралд зарцуулна гэжээ.
БХАТИХ-ын 11 дэх сонгуулийн төв хорооны 4-р чуулган 7-ны үдээс хойш Хятадын санхүүгийн бодлогын асуудлаар хэвлэлийн бага хурал хийлгэсэн юм. Хятадын Сангийн Яамны сайд Ше Шюй рэнь хурал дээр хэлэхдээ, энэ оны төвлөрсөн төсвийн боловсрол, эмчилгээ эрүүл мэнд, соёл, нийгмийн баталгаа болон ажлын байраар хангах зэрэг талын зардал 105 сая юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 18.1 хувиар нэмэгдсэн гэжээ.
Ше Шюй рэнь хэлэхдээ, төвлөрсөн төсвийн энэ оны хөдөө аж ахуй, ус ашиглалт, зам харилцаа, байгаль орчин, экологийн хамгаалалт зэрэг талын ардын амьдралтай холбоотой зардал ч их хэмжээгээр нэмэгдэх юм гэжээ. \Э.Цогзолмаа орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |