• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Оросын стратегийн түншийн харилцааг цаашид ахиулахыг хүслээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-03-07 11:11:44

    Хятадын ГХЯ-ны сайд Ян Жечи 7-ны өдөр Бээжинд хэлэхдээ, энэ жил "Хятад Оросын найрсаг хөршийн хамтын ажиллагааны гэрээ" байгуулсны 10 жилийн ой, Хятад Оросын стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаа тогтоосны 15 жилийн ой тохиож байгаа тул хоёр орон үүгээр боломж тохиол болгож, стратегийн түншийн харилцаагаа цаашид ахиулахыг хүсэж байна гэжээ.

    Мөн өдөр болсон Бүх Хятадын АТИХ-ын хэвлэлийн бага хурал дээр Ян Жечи хэлэхдээ, ерөнхийлөгч Дмитрий Медведевийн урилгаар, энэ жил Хятад улсын дарга Хү Жиньтао Орост төрийн айлчлал хийж, хоёр тал "Хятад Оросын найрсаг хөршийн хамтын ажиллагааны гэрээ" байгуулсны 10 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнүүд зохион байгуулна гэжээ.

    Ян Жечи хэлэхдээ, Хятад Орос хоёр тал эдийн засаг худалдаа, дээд шинжлэх ухаан техник, орон нутгийн зэрэг салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, олон улсын болон бүс нутгийн үйл хэрэг дэх хамтын ажиллагаа болон бүс нутгийн халуун цэгийн асуудлаарх зохицуулалт, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийн хүсэж байна. Хятад Орос хоёр орон бол найрсаг хөрш, сайн найз, түншүүд мөн. Бүх ажил хэрэгт шударга үнэнчээр хандах хэрэгтэй гэдгийг Хятад Оросын харилцаа харуулсан юм. Энэ нь мөн хоёр орны харилцаа тасралтгүй үргэлжлэн, эв зохицолтой, эрүүл саруулаар хөгжих чухал баталгаа мөн гэж онцолжээ. \Э. Цогзолмаа орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе