|
|
||
Яг одоо Бээжинд чуулж байгаа БХАТИХ-ын жил тутмын чуулганаас 7-ны өдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр ГХЯ-ны сайд Ян Жечи хэлэхдээ, ирэх таван жилд Хятадын дипломат харилцааны ажил Хятадын чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулах зорилтыг биелүүлэх үүднээс олон улсын болон хөрш орнуудын хоорондох илүү таатай харилцааг бүрдүүлж, өнө удаан энх тайванч, хамтаар хөгжсөн эвсэг зохицонгуй эх дэлхийг хамтран бүтээн байгуулахаар улам их хүчин чармайлт гаргах болно гэжээ.
Давуу талаа харилцан нөхвөрлөж, хамтран ажиллаж хамтаар ашиг хүртэх нь Хятад улсын бусад улс хоорондын дипломат харилцааны гол чиглэл юм. Хойшид Хятад улс мөн " Найрсаг хөрш, түнш хөрш"-ийн үндсэн чиглэлээр хөрш орнуудтайгаа энх тайванч тогтвортой, нээлттэй уужуу бөгөөд хамтран ажиллаж хамтаар ашиг хүртсэн бүс нутгийг бий болгохоор чармайн ажиллана. Түүнчлэн Хятад улс Африктай хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлж, Африкийн орнууд түүнчлэн нийт Африкийн эх газрын эдийн засгийн хөгжлийг урагшлуулахыг зорьж байна. Мөн Хятад Оросын стратегийн түншлэлийн харилцааг цаашид ахиулж, Европын холбоотой харилцан туслалцаж, хамтран ажиллаж хамтаар ашиг хүртэнэ. Японтой төрийн өндөр зиндаанд харилцах явдлыг эрчимжүүлж, харилцан итгэлцлээ гүнзгийрүүлэх болно. Америктай харилцан хүндэтгэж, тодорхой зарим асуудлаарх зөрчилдөөнийг зохистой шийдэх хэдий ч Америк Тайваньд зэр зэвсэг худалдахыг огт зөвшөөрөхгүй гэж сайд Ян Жечи илэрхийлжээ. \Алтанхуар орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |