• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Зургаан талт хэлэлцээрийг даруй эхлүүлэхийг хүсэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-03-07 16:59:46

      Хятадын ГХЯ-ны сайд Ян Жечи 7-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Солонгосын хойгийн асуудалд холбогдох талууд сүүлийн үеийн харьцангуй боломжийн нөхцөл байдлыг ашиглан, улам их хүчин чармайлт гаргаж зургаан талт хэлэлцээрийг нэн даруй эхлүүлэхийг хүссэн байна.

      Сайд Ян Жечи АТИХ-ын бүх Хятадын хорооны жил тутмын чуулганы хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, зургаан талт хэлэлцээр зогсонги байдалд ороод хоёр жил гаруй болж байна. Зургаан талт хэлэлцээрийг дахин эхлүүлэхийн тулд Хятадын тал нааштай багц санал гаргасан юм. Хятадын талын үзэж байгаагаар, олон улсын хамтын нийгэмлэг зургаан талт хэлэлцээр даруй эхлэхийг хүсэж байгаа бөгөөд холбогдох талууд ч зарчмын дагуу уг хэлэлцээрийг дахин эхлүүлэх асуудалд нааштай байр суурьтай байгаа юм. Гэсэн хэдий ч зургаан талт хэлэлцээрийг хэзээ хэрхэн эхлүүлэх гэдэг талаар цаашид санал бодлоо солилцож нийтлэг ойлголтод хүрэх шаардлагатай байна гэжээ.

      Холбогдох талууд харилцан яриа хэлэлцээр хийх, харилцан ойлголцохыг Хятадын тал дэмжинэ гэж сайд Ян Жечи илэрхийлсэн бөгөөд иймэрхүү яриа хэлэлцээр, уулзалт болон зургаан талт хэлэлцээр нь харилцан урагшлуулах болно гэж Хятадын тал үзэж байна. Зургаан талт хэлэлцээр дахин эхэлсний дараа талууд санал бодол нийлсэн яриа хэлэлцээр өрнүүлж, хэлэлцээрийн явцад асуудлуудыг зохицуулах талаар нааштай арга барил эрэлхийлнэ гэдэгт Хятадын тал итгэж байна гэжээ. \Алтанхуар орчуулав

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе