• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Төвдийн ард иргэд ядуу амьдралыг хүсэхгүй

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2011-03-07 10:33:19

     Бүх Хятадын АТИХ-ын төлөөлөгч, ТӨЗР-ны намын хорооны нарийн бичгийн дарга Жан Чинли 6-ны өдөр Төвдийн төлөөлөгчдийн засгийн газрын тайлан илтгэлийг хянан хэлэлцэх үед, Төвдийн зонхилох иргэд үймээн самууныг жигжиж, ядуу амьдрах дургүй байна гэж тэмдэглэжээ.

    Жан Чинли хэлэхдээ, Төвдийн үсрэнгүй хэлбэрийн хөгжил бол тэргүүлэх гол зорилт хэдий ч тогтвортой байдал маш чухал юм. Тогтворгүй бол хөгжиж чадахгүй, үймээн самуун гарвал гэдрэг ухарч хэдэн жилдээ сөргөөр нөлөөлнө гэжээ. Тэрээр жишээ татаж хэлэхдээ, "3.14"-ний хэрэг гарснаас хойш Лхасын хувьд жилийн аялал жуулчлал ихээр буурсан. 2007 онд давхардсан тоогоор Хятадын ба гадаадын 4 сая гаруй жуулчин хүлээж авсан бол 2008 онд 2 сая 600 мянгад хүртэл буурав гэжээ.

    Төвд давуу талаараа болон хүндрэл бэрхшээлээрээ улсдаа хамгийн их бөгөөд онцлог, хөгжил дэвшлийн талаар нэлээд түргэсч байгаа хэдий ч улсдаа хамгийн хоцронгүй районы нэг хэвээр байна. Төвд үсрэнгүй хэлбэрийн хөгжил болон урт удаан хугацааны засан төвхнүүлэхээр гол талаа болгож, "12-р таван жил"-ийн гарааг сайн эхлэхийг батална гэж Жан Чинли онцолжээ. /Баясгалан орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе