|
|
||
Хятад Америк хоёр орон бол дэлхийн болон бүс нутгийн чухал нөлөө бүхий улсууд, бид хамтын ажиллагааны түншийн харилцаа тогтоохоор шийдвэрлэсэн нь цаг үеийн шаардлага бөгөөд хоёр орон хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх шаардлага юм гэж Хятадын Гадаад хэргийн сайд Ян Жэчи 7-ны өдөр Бээжинд болсон хэвлэлийн бага хурал дээр хэллээ.
Сайд Ян Жэчи хэлэхдээ, Хятад Америк хоёр орны төрийн тэргүүн нар хоёр талын харилцааны ирээдүйн хөгжлийн чиглэлийг заасан байна. Өнөө бидний хийх зүйл бол хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, хоёр орны хамтын ажиллагааны түншийн харилцааг баттай урагш ахиулах явдал юм гэжээ. Хятад Америк зарим асуудлаар санал зөрөлдөөнтэй байна. Энэ нь бодит хэрэг мөн, гол нь харилцан хүндэтгэж, зүй зохистой зохицуулах хэрэгтэй юм гэжээ.
Америк Тайваньд зэр зэвсэг нийлүүлж байгаа тухай сурвалжлагчийн асуусан асуултад хариулах үед Ян Жэчи хэлэхдээ, Америк Тайваньд зэвсэг нийлүүлэхийг Хятад улс эрс эсэргүүцнэ. Америкийн тал Хятад Америкийн гурван хамтарсан албан мэдээ болон "Хятад Америкийн хамтарсан мэдэгдэл"-ийн зарчмыг чанд сахиж, Тайваньд зэвсэг нийлүүлэхээ зогсоож бодит үйл ажиллагаагаараа хоёр эргийн харилцааны хөгжлийг дэмжихийг Хятадын тал шаардаж байна. Энэ бол Хятад Америкийн харилцааны их талыг хамгаалахад хамгийн чухал юм гэжээ.\Орчуулсан редактор Урангоо, Пүрэвжав \
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |