|
|
||
Хятадын гадаад харилцааны сайд Ян Жэчи 7-ны өдөр Бээжинд хэлэхдээ, энэ оны сүүлийн хагас жилд Францын Каннд хуралдах 20-ын бүлгийн дээд хэмжээний уулзалтаар хямралыг зохицуулах богино хугацааны механизмаас эдийн засгийг цэгцлэх урт хугацааны механизмд шилжихийг хүсэж байна гэжээ.
Ян Жэчи Бээжинд хуралдсан БХАТИХ-ын ээлжит чуулганы холбогдох хэвлэлийн бага хурал дээр Францын "Ле Фигаро сонин"-ы сурвалжлагчийн асуултад хариулах үед ингэж хэлсэн юм. Тэрээр хэлэхдээ, 20-ын бүлэг бол эдийн засаг, банк санхүүгийн өрсөлдөөн сорилтод хандах чухал тавцан, мөн дэлхийн эдийн засгийг цэгцлэх чухал тавцан бөгөөд дэлхийн шинээр хөгжсөн түншийн харилцаа тогтоохыг ахиулах ашигтай арга барил мөн. Энэ нь дэлхийн эдийн засгийн байршилд чухал өөрчлөлт гарсныг харуулж байна гэжээ. \Орчуулсан редактор Урангоо, Пүрэвжав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |