Бүх Хятадын АТИХ-ын гишүүн, Хөхнуур мужийн орлогч дарга Лүө Юйлинь Бээжинд хэлэхдээ, энэ оны сүүлийн хагас жилд, Шиньжянаас шууд Төвд орох анхны төмөр замын байгуулалтыг эхлэхээр төлөвлөж байна гэжээ.
Тэрээр одоо Бээжинд Бүх Хятадын АТИХ-ын жил тутмын ээлжит чуулганд оролцож байна. Тэрээр танилцуулж хэлэхдээ, ирэх таван жилд, Хөхнуур мужиар төв болгосон Төвд, Шиньжян зэрэг баруун бүсийн муж болон төв зүүн хэсгийг холбосон 5 төмөр зам байгуулах гэж байна. Энэ төмөр замын сүлжээг байгуулсны дараа Хятадын баруун бүс нутгийн эдийн засгийг хөгжүүлэх, үндэстний харилцааг түлхэн ахиулахад ач холбогдолтой юм гэжээ. \Сайн-Өлзий орчуулав.\