|
|
||
Хятадын ГХЯ-ын сайд Ян Жечи 7-ны өдөр Бээжинд хэлэхдээ, ирэх 5 жилд Хятадын дипломат ажлын ерөнхий зорилт бол чинээлэг нийгмийг тал бүрээр байгуулах агуу зорилтыг биелүүлэхээр илүү таатай олон улсын болон орчин тойрны харилцаа бүрдүүлж, өнө удаан хамтаар цэцэглэн хөгжсөн эвсэг зохицонгуй дэлхий ертөнц байгуулахын төлөө чухал хувь нэмэр оруулна гэжээ.
Сайд Ян Жечи Бүх Хятадын АТИХ-ын жил тутмын ээлжит чуулганы хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, ирэх 5 жилд Хятадын дипломат бодлого эдийн засгийн хөгжлийн арга хэлбэрийг түргэсгэхэд үйлчилнэ. Тэргүүн нарын дипломат харилцаагаар удирдлага болгож, улс орон бүс нутаг олон салбарын гадаад харилцааг харилцан ахиулж, хоёр тал, олон талт харилцааг уялдуулан, улс төр, эдийн засаг, соёлыг харилцаат гадаад харилцааны хэлбэрийг байгуулах юм. Үүний зэрэгцээ дотоод гадаад хоёр талаас энх тайвнаар хөгжих, шинжлэх ухаанчаар хөгжих явдлыг уялдуулан харилцан ашигтай хамтаар ашиг хүртэх нээлттэй стратегийг баримтална гэжээ.
Сайд Ян Жечи хэлэхдээ, дэлхийн хүчний харьцаа тэнцвэртэй чиглэлээр хөгжиж байгаа өнөөдөр Хятадын гадаад харилцаа олон улсын хамтын нийгэмлэгийн хамтын ажиллагааг ахиулах, бүс нутгийн хамтын ажиллагааг ахиулахад чухал хувь нэмэр оруулах болно гэжээ. \Гэрэлт орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |