• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ирэх 5 жилд хоёрдох хүүхэд төрүүлэхийг зөвшөөрөх бодлого хэрэгжүүлэх асуудлыг авч хэлэлцэж байна

CRI       (GMT+08:00) 2011-03-07 11:11:00

      ХАУТЗЗ-ийн гишүүн, хүн ам, эх баялаг, байгаль орчны комиссын орлогч дарга Ван Юй чин 6-ны өдөр хэлэхдээ, өнөө төлөвлөгөөт төрөлтийн ажил хариуцсан салбар ирэх 5 жилд хоёрдох хүүхэд төрүүлэхийг зөвшөөрөх бодлого хэрэгжүүлэх асуудлыг авч хэлэлцэж байна.Үүний улмаас хүн ам хэт өсөх байдал гарахгүй гэжээ.

       Өнөө Хятадын хөдөө тосгон болон үндэстний цөөнхийн районд эхнийх нь эмэгтэй хүүхэд байвал хоёрдох хүүхдээ төрүүлэхийг зөвшөөрдөг юм. Ван Юй чин хэлэхдээ, Хятадад хөгшрөлтийн асуудал нэлээд тулгамдаж байгаа тул энэ бодлогыг хотод мөн хэрэгжүүлж болох юм гэжээ.

       Ван Юй чин хэлэхдээ, хоёрдох хүүхдээ төрүүлснээр хүн ам хэт өсөх байдал гарахгүй юм . Бээжин, Шанхай зэрэг том хотуудад хүн амын өсөлтийн хэмжээ буурч байна. Хүүхдээ өсгөхөд хөрөнгө мөнгө ихээхэн зарцуулдаг ба Хятадын залуусын төрөлтийн талаарх үзэл ухамсарт өөрчлөлт гарсан тул засгийн газраас хориглон барих шаардлагагүй, хүн амын хэмжээ аяндаа буурах юм гэжээ.\Э.Цогзолмаа, Дүүрэнжаргал орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе