|
|
||
БХАТИХ-ын 3000 шахам төлөөлөгчид өнөө Бээжинд Хятадын 12-р 5 жилийн төлөвлөгөөний хөтөлбөрийн төслийг хэлэлцэн, Хятадын ирэх таван жил ногоон, аз жаргалтай хөгжлийн зам шугамыг төлөвлөн тогтоохоор чармайн ажиллаж байна. 6-ны өдөр, Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны албаны хүн Бээжинд уг хөтөлбөрийг танилцуулж хэлэхдээ, ирэх таван жилийн эдийн засгийн өсөлтийг ямар нэгэн тоо хэмжээнд заавал хязгаарлана гэсэн явдал биш, харин эдийн засгийн өсөлтийн арга хэлбэрийн өөрчлөлтийг түргэтгэхэд хүч тавин, иргэдийн амьжиргааг баталгаажуулан сайжруулж, ард олонд хөгжлийн үр өгөөжийг хүртээхэд илүү анхаарал хандуулж байна гэжээ.
Ван Жин бол БХАТИХ-ын төлөөлөгч, Хятадын Фүжянь мужийн "Шинь Да Лү" буюу "Шинэ эх газар" техникийн корпорацын захирал бөгөөд байгуулагдаад 17 жил болж буй тус компанийн үйл ажиллагаа өнөө мэдээлэл холбоо, сансар огторгуй, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг мөрдөх систем зэргийг хамарсан байна. Тэдний эрхэлж байгаа эдгээр үйлчилгээ бол Хятад улсын өнөөгийн хамгийн ихээр хөгжүүлэх гэж байгаа зорилт ба техник болон бие даан шинийг үүдэхэд түшиглэн эдийн заагийн өсөлтийг биелүүлэх нь чанартай, үр ашигтай, түүнчлэн бохирдол бага ялгаруулах юм.
Хятад улсын эдийн засаг дараалсан 30 жилийн түргэн хөгжлөө бататгаж, сүүлийн 5 жилийн улс ардын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний хэмжээ жил тутамд 11.2 хувиар өсөн, өнгөрсөн онд улс ардын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний ерөнхий хэмжээ 39 триллион юанийг давсан ба хүн бүрд ногдох дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний хэмжээ 4000 ам. долларыг давжээ.
Өнөө хэлэлцэж буй 12-р 5 жилийн төлөвлөгөөний хөтөлбөрийн төсөлд эдийн засгийн өсөлтийн хурдыг хязгаарлах тухай ямар ч тоо хэмжээ тогтоогоогүй, харин зөвхөн "ирэх 5 жилийн эдийн засгийн өсөлтийг жил тутамд 7 хувь байлгах урьдчилсан тооцоо л хийсэн байна. Үүний зэрэгцээ, олон орон нутгийн захиргаа үүнээс өмнө улс ардын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний өсөлтийн хурдандаа зохицуулалт хийсэн юм. Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны дарга Жан Пин хэлэхдээ, чанарыг чухалчлахаас хурдыг чухалчлахгүй байх нь Хятадын эдийн засгийн ирээдүйн хөгжлийн шинэ чиг хандлага болох юм гэжээ. Тэрээр хэлэхдээ:12-р 5 жилийн хугацааны хөгжлийн чиг хандлагын дагуу, бид хөгжлийн гол талыг эдийн засгийн хөгжлийн арга хэлбэрийг өөрчлөх түргэтгэх тал дээр тавьж, эдийн засгийн хөгжлийн стандарт болон үр ашгийг чухалд авч үзэх хэрэгтэй. Тийм болохоор өнөө бид эдийн засгийн өсөлтийн үзүүлэлтэд ямар ч албадлагын зохицуулалт хийгээгүй, харин газар нутгийн бодит байдлаас үүдэлтэй харилцан атаархаж өрсөлдөхгүй байхыг анхаарч байна гэжээ.
Нэг талаар улс ардын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний өсөлтийн хурдыг дангаар хөөцөлдөхийг болиулж, нөгөө талаар экологийг хамгаалах, эрчим хүч хэмнэх, бохирдол бага гаргах зэргийг нэн чухалд авч үзэн, эдгээр салбарын хяналт удирдлагаа илүү чангатгасан байна. Жишээлбэл, нүүрс, нефть, байгалийн хий зэрэг чулуужсан бус нөөц баялгийн бүхий л нөөц баялгийн хэрэглээнд эзлэх хувийн жинг 2010 оны 8.3 хувиас нэмэгдүүлж 2015 он гэхэд 11.4 хувьд хүргэх юм. Ой шугуйн өсөлтийн хэмжээ, голлох бохирдол гаргаж байгаа хэмжээ зэрэгт нэн хянуур шаардлага тавих болно. Шинжлэх ухаан техникийн эдийн засгийн хөгжилд гүйцэтгэх үүрэг нэгэнт тодорхой болж, 10 мянган хүн тутамд ногдох техникийн бүтээлийн патентын эрхийн хэмжээг 2010 оны үеийн 1.7-оос 3.3-д хүргэнэ.
Жан Пин хэлэхдээ, энэ нь Хятад улс өөртөө болон дэлхий дахинд хариуцлага хүлээлгэж буй хэрэг юм гэжээ. Хятад улсын хувьд, хөгжлийн явцад нөөц баялаг байгаль орчны хязгаарлал мөн чанга хэвээр байна. Бид өнөөгийн олсон ололт амжилтын суурин дээр цаашид эрс чармайлт гаргаж ажиллана, энэ бол бидний өөрсдийн хөгжлийн эрэлт хэрэгцээ төдийгүй даян дэлхийд хандан хийсэн бидний амлалт юм гэжээ.
ХКН-ны төв хорооны намын сургуулийн профессор Шиньмингийн үзэж байгаагаар, Хятад улсын эдийн засгийн бодит хүчин дээшилсэн,хөгжлийн үзэл баримтлал улам боловсронгуй болж байгааг энэ нь харуулж байна.
Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны дарга Жан Пин хэлэхдээ, БХАТИХ-аар хянан хэлэлцүүлж, мөн өөрчлөлт оруулан, боловсронгуй болгосны дараа, 12-р 5 жилийн төлөвлөгөөний агуулгыг албан ёсоор нийтэлнэ гэжээ.\Хүчитбаатар орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |