• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс ард түмний төлөө засаглал, ард түмний төлөө гадаад харилцаа хөгжүүлж байгааг харууллаа

CRI       (GMT+08:00) 2011-03-07 14:55:44

      Хятадын ГХЯ-ны сайд Ян Жечи 7-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Хятад улс Ливид байсан хүмүүсээ татах ажлыг бүрэн дүүрэн биелүүлж, Хятадын засгийн газар ард түмний төлөө засаглал, ард түмний төлөө гадаад харилцаа хөгжүүлж байгаа зорилтыг бүрэн харууллаа гэжээ.

      Мөн өдөр Бээжинд болсон хэвлэлийн бага хурал дээр Ян Жечи хэлэхдээ, сүүлийн хэсэг хугацаанд Ливийн байдал ноцтой болж, тэнд ажиллаж байсан Хятад иргэдийн амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдалд нөлөөлсөн байна. Хятадын Засгийн газар үүнд их анхаарлаа хандуулсан. Эдүгээ Хятадын тал Ливиэс Хятад иргэдийг их хэмжээгээр татах ажлыг бүрэн дүүрэн биелүүлж дууслаа. Энэ бол БНХАУ байгуулагдсанаас нааш анх удаагаа гадаадаас иргэнээ зохион байгуулалттай татаж байгаа үйл ажиллагаа юм. Энэ ажиллагааны үеэр чадлынхаа хирээр 12 оронд туслан 2100 гаруй иргэнийг Ливиэс татан гаргалаа гэжээ. Энэ удаагийн үйл ажиллагаанд Хятадын талд дэмжлэг үзүүлсэн олон орны засгийн газар ард түмэнд Ян Жечи талархал илэрхийлж, Хятадын цагаач иргэдэд талархал дэвшүүлжээ. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе