|
|
||
Хятад улсын дарга Хү Жиньтао 6-ны үдээс хойно БХАТИХ-ын ээлжит чуулганд оролцож байгаа Төвдийн төлөөлөгчдийн дунд сууж, тэдний хамт засгийн газрын ажлын тайланг хянан хэлэлцжээ. Энэ бол түүний хоёр чуулганы хугацаанд 19 жил дараалан Төвдийн төлөөлөгчдийн хамт засгийн газрын ажлын тайланг хянан хэлэлцэж явдал юм. Төвдийн цаст өндөрлөгийн шинэ хөгжлийн талаарх төлөөлөгчдийн амьд бодитой ярихыг сонсоод дарга Хү Жиньтао Төвдийн шинэ амжилтад баярлаж өвөрмөц онцлогтой замаар цаашид хөгжүүлэхийг хүсжээ.
Өчигдөр Төвд зурхайн шинэ жилийн эхний өдөр, энд би Төвдийн бүх төлөөлөгч, Төвд үндэстний өргөн олон ах дүү нарт сар шинийн баяр хүргэж, эрүүл энх өлзий дэмбэрэлтэй явахын ерөөл дэвшүүлж байна гэжээ.
Ардын их Хурлын ордны үндэстний онцлогтой Төвдийн танхимд ТӨЗР-аас ирсэн төлөөлөгчид дарга Хү Жиньтаогийн баярын мэндчилгээг сонсож, төрийн удирдагчдаа нутаг усныхаа шинэ өөрчлөлтийг амжин ярьцгааж байлаа.
ТӨЗР-ы баруун нутгийн Алигаас ирсэн төлөөлөгч Даважаш дарга Хү Жиньтаод хэлэхдээ, өнгөрсөн оны чуулганд оролцохдоо би танд нутгаасаа гараад Лхасад ирэхэд нэг өдөр хагасын хугацаа шаардлагатай гэж хэлж байсан. Өнгөрсөн оны 7-р сарын 1-нд манай Алигийн Хүншаа онгоцны буудал ашиглалтад орсноор би энэ удаа онгоцоор цаг хагас л явсан. Иймээс надад Лхас тун ойр санагдсан, Бээжин ч Алигаас хол биш болсон гэжээ.
Дэлхийн далайн төвшнөөс 3-дах өндөрлөгт байгаа Алигийн Хүншаа онгоцны буудал бол нислэгийн ерөнхий хүндрэл бэрхшээлийн үзүүлэлтээр хамгийн их өндөрлөгийн онгоцны буудал юм. Уг онгоцны буудал ашиглалтад орсноор Али районы хөгжлийг урт хугацааны турш боогдуулж ирсэн зам харилцааны асуудлыг ихээр сайжруулж, энэ нутагт хөгжлийн жигүүр ургуулсан байна.
Үндэстний цөөнхийн бүс нутгийн хөгжил нь боловсролтой шууд холбоотой. 8000 хүн амтай Мэньба үндэстэн бол Хятадын үндэстний цөөнхийн дундах цөөнх үндэстэн юм. Бадамсоном бол Төвдийн баруун өмнөд хязгаарт амьдарч байгаа Мэньба үндэстний БХАТИХ-ын төлөөлөгч юм. Жил болгоны хоёр чуулганы үеэр дарга Хү Жиньтао орон нутгийн хүүхдийн боловсрол олж байгаа байдалд маш их анхаарлаа хандуулдаг.
Бадамсоном оо, таны тэндэх дөрвөн тосгон 668 хүнтэй, 9 жилийн заавал сургах боловсрол бүрэн хэрэгжиж байна уу гэж дарга Хү Жиньтао асуухад тийм ээ, бүрэн хэрэгжиж байна гэж Бадамсоном хариуллаа.
Дарга Хү Жиньтао: хэчнээн хүн ахлах дунд боловсрол олж байна гэж асуухад Ахлах, дунд боловсрол 14 хүн байна гэж Бадамсоном хариулав.
Хэд нь их сургуульд оров гэж Хү Жиньтао асуухад Одоогоор 24 бий гэж Бадамсоном хариулав.
Дарга Хү Жиньтао үнэхээр амаргүй, хил хязгаар нутаг учраас зам харилцаа саад бартаа ихтэй, хариад нутгийн хүмүүстээ миний мэндийг хүргээрэй гэв.
Өнгөрсөн 5 жилийн Төвдийн шинэ өөрчлөлтийг дараах тоо баримтаар харуулж болно. ТӨЗР-ы дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүн дунджаар жил бүр 12,4 хувиар нэмэгдэж 2010 онд 50 тэрбум юаниас давав, Зам харилцаа тээврийн сүлжээний эхний алхам бүрэлдэж, Хөх нуураас Төвд хүрэх төмөр зам байгуулагдсанаар Төвд төмөр замгүй түүх эцэслэжээ. Тариачин малчны орон сууцны барилгад нийт 17 тэрбум юанийн хөрөнгө оруулж, орон сууцны нөхцөл байдлыг ихээр сайжруулсан байна. Жилийн хүн тутмын орлого 4200 юаньд хүрсэн нь 5 жилийн өмнөхийн 3 дахин өссөн байна.
Төлөөлөгчдийн үгийг сонсоод дарга Хү Жиньтао Төвдийн хөгжилд олсон шинэ амжилт, гарсан шинэ өөрчлөлт бүхэнд би сэтгэлийн угаас баярлаж байна гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |