|
|
||
Хятадын Гадаад хэргийн сайд Ян Жечи 7-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Хятад улс хөрш орнуудтай улс төрийн итгэлцлээ нэмэгдүүлэхээр чармайж, "найрсаг хөршийн түншийн харилцаа"-ны үндсэн чиглэлийг цаашид хэрэгжүүлснээр олон оронтой энх тайван тогтвортой, нээлттэй бөгөөд уужуу, хамтран ажиллаж хамтаар ялалт байгуулах бүс нутгийн орчныг бий болгохоор чармайна гэжээ.
Ян Жечи Бээжинд болсон дотоод гадаадын сэтгүүлчдийн хэвлэлийн бага хурал дээр өнгөрсөн жилийн Хятад ба эргэн тойрны улс орон хоорондын харилцаа, энэ оны хөрш орнуудад авах гадаад харилцаа, ялангуяа Хятад, АСЕАН-ны хамтын ажиллагаа зэрэг сэтгүүлчдийн дурдсан асуултад хариулт өгсөн байна.
2010 оны Хятадын хөрш орнуудын ерөнхий байдал энх тайванч, хамтран ажиллах, хөгжлийн байдлаа хэвээр хадгалж, Хятад болон холбогдох орнуудын харилцаанд шинэ ахиц гарсан байна. Хятадын удирдагчид Азийн олон орноор айлчлан, харилцан итгэлцэл болон хамтын ажиллагаагаа цаашид хэрхэн эрчимжүүлэх зэрэг асуудлаар өргөн хүрээнд гүнзгий хэлэлцэж, нэлээд олон нийтлэг ойлголтод хүрсэн юм./Анар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |