• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Төвдийн зам харилцааны боогдмол байдлыг зөөлрүүлж, хөгжлийг ахиулах талаар өргөнөөр хэлэлцэж байна

CRI       (GMT+08:00) 2011-03-07 16:18:50

          Зам харилцааны боогдмол байдлыг хэрхэн зөөлрүүлэх, Төвдийн эдийн засаг, нийгмийн шинэ үсрэнгүй хөгжилд тус дөхөм үзүүлэх нь БХАТИХ-ын 11 дэх сонгуулийн 4-р чуулганы Төвдийн төлөөлөгчдийн өргөн хэлэлцэж байгаа сэдэв болж байна.

          Төвдийн төлөөлөгчид хянан хэлэлцэх улс төрийн ажлын тайландаа, Төвдийн хөдөө тосгоны авто замын нэвтрэх байдлыг сайжруулах тухай БХАТИХ-ын төлөөлөгч, Төвдийн Алий районы төлөөлөгч Даваажасийн дурдсан санаачилга бусад төлөөлөгчдийн анхаарлыг татсан байна. Тэрээр хэлэхэдээ, зам харилцааны хөгжлийн хоцронгуй байдлаас болж бүс нутгийн эдийн засаг тэнцвэргүй байх нь Алий районы өнөөгийн хөгжлийн хамгийн их хязгаарлалт болно гэсэн байна.

          Төвдийн аж ахуйн нэгжийн салбарын цорын ганц төлөөлөгч, БХАТИХ-ын төлөөлөгч, Төвдийн автомашины аж үйлдвэр худалдааны компанийн ерөнхий захирал Пүбү хөдөө тосгоны авто замын бүтээн байгуулалтыг хүсэн хүлээж байна гэсэн байна. Төв засгийн Төвд районы иргэдийн амьжиргааг сайжруулах, дэд бүтцийн нөхцлийг алхам дараатай сайжруулах эрч хүч тасралтгүй нэмэгдэхийн хэрээр олон түмний авто машины сонголтод ч мөн маш их өөрчлөлт гарав гэж тэрээр мөн хэлсэн байна./Анар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе