|
|
||
Сурвалжлагч Төвдийн өөртөө засах районы Лхас хотын холбогдох бага хурлаас мэдээлснээр, ирэх 5 жилд Лхас хот 550 сая юанийн санхүүжилт хийж, 50 мянга гаруй хүнийг ядуурлаас ангижруулна гэжээ.
Лхас хот 5 жилийн ядуурлаас ангижруулж, дэмжин хөгжүүлэх төлөвлөгөөний дагуу ядуу бүс нутгийн хүн ардын үйлдвэрлэл амьдралын нөхцлийг улам сайжруулж, ядуу хүмүүсийн үндсэн боловсролыг мэдэгдэхүйц дээшлүүлэх юм. Энэ хугацаанд, Лхас хотод ядуурлаас ангижруулах 400 гаруй төсөл хэрэгжүүлж, газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл болон малчин тариачдын орлогыг шинэ төвшинд хүргэхээр чармайн ажиллана. /Анар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |