• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын энэ оны импортын өсөлт экспортынхоос давж болзошгүй

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-03-08 17:15:26

      Хятадын Худалдааны Яамны сайд Чэнь Дэ мин 7-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Хятад улс импортын хэмжээгээ цаашид өргөтгөх тул энэ оны импортын өсөлт экспортын хэмжээнээс давж, худалдааны ашгийн дотоодын үйлдвэрлэлийн нийт хэмжээнд эзлэх хувь улам буурч мэднэ гэжээ.

      Хятадын худалдааны ашгийн хэмжээ хүмүүсийн анхаарлын төвд орсоор ирсэн асуудал юм. Өнгөрсөн жилд Хятадын худалдааны ашгийн хэмжээ 183 тэрбум 100 сая ам.долларт хүрч, Хятадын дотоодын үйлдвэрлэлийн нийт хэмжээний 3.1 хувийг эзэлсэн байна. Энэ жил Хятадын худалдааны ашиг цаашид өсөх эсэх тухайд Хятадын Худалдааны Яамны сайд Чэнь Дэ мин хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, "Эхний тооцооллоор, энэ жил Хятадын худалдааны ашгийн хэмжээний үндэсний үйлдвэрлэлийн нийт хэмжээнд эзлэх хэмжээ улам буурч, ашгийн байдал сайжирч мэдэх боловч, зарим сардаа худалдаанд алдагдал гарч ч болзошгүй юм" гэжээ.

     Чэнь Дэ мин хэлэхдээ, Хятадын энэ оны худалдааны бодлого бол "экспортыг тогтвортой байлгаж, импортоо өргөтгөн, ашгийг бууруулна". Өнөөгийн байдлаар, олон улсын олон тогтворгүй хүчин зүйл нь эдийн засгийн сэргэлтийн үндэс суурийг гуйвуулж, олон улсын том төрлийн барааны үнэ ханшны өөрчлөлтийн хэлбэлзлийн хэмжээ нэлээд их болгосон ба худалдааны ивээх үзэл тасралтгүй газар авч байгаа төдийгүй, Хятадын дотоодод түүхий материалын үнэ өсөж, хөдөлмөрлөх хүчний үнэ өртөг дээшилсэн, тэрчлэн зарим газарт хөдөлмөрлөх хүчин дутагдаж байгаа байдал гарч байгаа, мөн олон төрлийн үнэ өртгийн ахиулалд өртөж байгаа хүчин зүйл нэмэгдсээр байгаа зэргээс болж, Хятадын энэ оны экспортын хэмжээ 2009 оныхоос нэмэгдэж мэдэх боловч өсөлтийн хурд нь төдий түргэсэхгүй юм. Импортын байдлаас авч үзэхэд, Хятад улс бүтцийн зохицуулалт хийх болон сайжруулах үйл явцаа түргэтгэсний зэрэгцээ чөлөөт худалдааны бүсийн стратегийг хөгжүүлж, импортыг дэмжих бодлогын хэрэгжилтийг түргэтгэсэн тул Хятадын энэ оны импортын өсөлтийн хэмжээ нэлээд түргэсч, экспортоосоо давах юм гэжээ.

      Чэнь Дэ мин онцолж хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Хятадын худалдааны ашгийн хэмжээ нэлээд их буурсан. Өнгөрсөн жилийн худалдааны ашгийн хэмжээ 2008 оныхоос 38 хувиар буурсан байна. Энэ жил болон ирэх хэдэн жилүүдэд, Хятад улс импорт экспортоо адилхан чухалчилж, импортын хэмжээгээ өргөтгөнө гэжээ.

      Тэрээр хэлэхдээ,  "Бид хөгжлөөр хамгийн тааруухан орон болон худалдааны ашиг хамгийн их олдог орнуудаас бараа импортлох хэмжээгээ нэмэгдүүлэн, мөн тэдгээр орнууд хоорондын худалдааны тэнцвэртэй байдлыг урагшлуулна. Үүний угтвар нөхцөл бол худалдааны хэмжээ тэнцвэргүй байгаа улс орнууд Хятадад авч байгаа хязгаарлалтаа хүчингүй болгохын зэрэгцээ хоорондын худалдааны маргаанаа зүй зохистой зохицуулах хэрэгтэй юм" гэжээ.

      Чэнь Дэ мин онцолж хэлэхдээ, Хятадын өнгөрсөн жилийн 180 тэрбум гаруй ам.долларын худалдааны ашгийн 99 хувь нь Америктай хийсэн худалдаанаас олсон тул Хятад Америк хоёр тал худалдааг тэнцвэртэй байлгах асуудлыг авч хэлэлцэх нь маш чухал болоод байна. Хятад улс сүүлийн жилүүдэд Америкаас бараа бүтээгдэхүүн оруулах явдлыг улам өргөтгөхийг маш их чухалчилж байгаа бөгөөд энэхүү чин үнэнч эрэл хүсэлдээ Америкийн талаас мөн таатай хариулт олохыг хүсэн, Хятадад бараа бүтээгдэхүүн экспортлохыг хязгаарласан хуулийн төслөө хүчингүй болгож, хоёр орны худалдааг улам тэнцвэртэй болгохыг Америкт хүсэж байна гэжээ. \Э.Цогзолмаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе