• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Төвд "дэлхийн нуруу, гайхамшигт Төвд" хэмээх бренд бүтээхээр чармайж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-03-08 17:21:03

     БХАТИХ-ын гишүүн, ТӨЗР-ны дарга Бадам-цэрэн 7-ны өдөр БХАТИХ-ын 11 дэх сонгуулийн төв хорооны 4-р чуулганы төвдийн төлөөлөгчдийн нээлттэй хэлэлцүүлэгт оролцоод хэлэхдээ, Төвд экологи байгаль орчныг хамгаалсан нөхцөлд, "дэлхийн нуруу, гайхамшигт Төвд" бренд бүтээж, 5 жилд давхардсан тоогоор 13 сая жуулчин хүлээж авахаар чармайж байна гэжээ.

      Бадам-цэрэн хэлэхдээ, өнгөрсөн таван жилд Хөх-нуур Төвдийн төмөр зам ашиглалтад орсноор Төвдийн аялал жуулчлал асар их хөгжсөн юм. Төвд энэ үндсэн дээрээ дэлхий дахины анхаарлыг татсан аялал жуулчлалын дархан газар байгуулах зорилт тогтоосон юм. Үүнд унаган байгалийг хамгаалсан нөхцөлд, өндөр уул, цаст хайрхан, нарлаг нутаг, Төвд соёл, дэлхийн нуруу, гайхамшигт Төвд зэрэг агуулга бүхий бренд бүтээх болно. Төвдэд Эверестийн оргил, Будла ордон, Али, Чян Тангийн тал нутаг зэрэг үзэмжит газрууд бий. Өнгөрсөн жил Төвд давхардсан тоогоор 6 сая 850 мянган жуулчин хүлээн авсан. 2015 он гэхэд дээрх тоог хоёр дахин нэмэгдүүлнэ гэжээ.\Э. Цогзолмаа, Дүүрэнжаргал орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе