• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс дотоодын хэрэгцээг хөгжүүлж байна гэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-03-08 16:39:12

    Бразилийн " Сан-пауло мужийн сонин " 7-ны өдрийн тэргүүн өгүүлэлдээ, БХАТИХ-ын батлах гэж буй улс ардын аж ахуй, нийгмийг хөгжүүлэх 12-р таван жилийн төлөвлөгөө нь Хятадын эдийн засгийн хөгжилд гүнзгий өөрчлөлт авчирна. Гадаадын зах зээлд түшиглэхээ багасгаж, Хятад улс өөртөө түшиглэх боллоо. Энэ бол 12-р таван жилийн төлөвлөгөөний хамгийн чухал онцлог мөн гэж бичжээ.

    Тэргүүн өгүүлэлд тэмдэглэхдээ, дотоодын зах зээлээ эрчимжүүлэх 12-р таван жилийн төлөвлөгөөний чухал тал нь бусад эдийн засгийн салбар, тухайлбал жижиглэнгийн худалдаа, бөөний худалдаа, бараа эргэлт, эмчилгээний үйлчилгээ зэргийг хөгжүүлэх явдал юм. Эдгээр салбар хөдөө тосгоны олон илүүдэл хүчийг хотод авчрах тул ажлын байрыг нэмэгдүүлэхэд тустай юм гэжээ.

    Тэргүүн өгүүлэлд тэмдэглэхдээ, дотоодын хэрэглээг түргэн нэмэгдүүлэх үүднээс Хятадын засгийн газар иргэдийн мөнгө хадгалах хэвшилд өөрчлөлт оруулно. Ингэснээр нийгмийн хамгааллын шинэ тогтолцоо тогтооно, энэ нь Хятадын засгийн газрын хувьд асар том сорилт юм гэжээ. \Урангоо, Пүрэвжав орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе