|
|
||
Хятадын эмэгтэйчүүдийн нэгдсэн холбооны зохион байгуулсан дэлхийн хөдөлмөрчин эмэгтэйчүүдийн баяр - Мартын 8-нд зориулсан хүлээн авалт мөн өдөр Бээжин болж, дотоод гадаадын 1800 гаруй хүн оролцжээ.
Хятадын эмэгтэйчүүдийн нэгдсэн холбооны дарга Чэнь Жили хүлээн авалт дээр Хятадын үндэстнүүдийн олон салбарын эмэгтэйчүүд болон дэлхийн улс орнуудын эмэгтэйчүүдэд баярын мэндчилгээ дэвшүүлэв. Тэрээр хэлэхдээ, зуун жилийн турш, дэлхийн олон орны эмэгтэйчүүд эрх чөлөөгөө олох, хөгжил дэвшилд хүрэхийн төлөө тэмцсээр ирэв. Эдүгээ эдийн засаг нийгмийн хөгжлийн "тал тулгуур" болов. Өнөө эрэгтэй эмэгтэй тэгш эрхтэй байх, эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах, эмэгтэйчүүдийн хөгжлийг ахиулах нь олон орны засгийн газар болон олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ойлголт, тэмцэх зорилт болсон байна гэжээ.
Чэнь Жили 2010 оны Хятадын эмэгтэйчүүдийн салбарт олсон амжилтыг эргэн санав. Тэрээр хэлэхдээ,2010 онд эмэгтэйчүүдэд зориулсан бага хэмжээний зээл эмэгтэйчүүд ажил үйлс эрхлэхэд үр ашигтай нөлөөлсөн байна. Хөдөө тосгоны эмэгтэйчүүдийн хэвлийн болон хөхний хорт хавдрыг оношлох ажил тогтвортой ахиж, өндөр мэдлэг боловсролтой эмэгтэйчүүдийг бэлтгэн хүмүүжүүлэх байдалд судалгаа хийх болон бодлогын талаар дэмжих зэрэг ажил ахиц олсон байна. Үүнээс гадна Хятадын эмэгтэйчүүдийн холбоо "эмэгтэйчүүд хийгээд хотын хөгжил" олон улсын чуулга уулзалт, дэлхийн эмэгтэйчүүдийн дээд хэмжээний уулзалт, Хятад Оросын эмэгтэйчүүдийн соёлын 7 хоног зэрэг арга хэмжээг амжилттай зохион байгуулж, Хятад болон олон орны эмэгтэйчүүдэд туршлагаа солилцож, харилцан суралцах тавцан олгосон байна гэжээ. \ Урангоо, Пүрэвжав орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |