|
|
||
Хятадын сангийн яамны хэвлэлийн төлөөлөгч Дай Байхуа 8-ны өдөр хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Хятадын орлогын хуваарилалтын дүрмийн өөрчлөлт тасралтгүй гүнзгийрч, орлогын хуваарилалтыг зохицуулах бодлогын систем тасралтгүй боловсронгуй болж байгаа хэдий ч оршин суугчдын орлогын хуваарилалтын зөрөө нэлээд их, дунд орлоготой хүмүүсийн тоо нэлээд бага байгаа асуудал оршсоор юм гэжээ.
Сангийн яам бага орлоготой хүмүүсийн төлбөрийн байдлыг өөрчилж, өндөр орлоготой хүмүүсээс татвар авах зэрэг арга барилаар орлогын зөрөөний ихсэх байдлыг тогтоон барьж, оршин суугчдын орлогын улс ардын орлогын хуваарилалт дэх харьцал болон хөдөлмөрийн цалин хөлсний анхны хуваарилалт дэх харьцлыг нэмэгдүүлэх болно гэж Дай Байхуа онцолжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |