• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Төвдийн нийгмийн байдал урт хугацаанд тогтвортой байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-03-08 13:35:33

         ТӨЗР-ны АТИХ-ын дарга Шянба Пунцаг 7-ны өдөр хэлэхдээ, Хятадын засгийн газар Төвдийн нийгмийн байдлыг урт хугацаанд тогтвортой байлгаж чадна гэжээ.

         Бээжинд болж буй БХАТИХ-ын жил тутмын ээлжит чуулганы Төвдийн төлөөлөгчдийн мөн өдөр хийлгэсэн нээлттэй хэлэлцүүлэг дээр Далай лам залгамжлагчаа өөрөө сонгоно, гэгээн тодруулах дүрмийг цуцална гэж хэлсэн талаар ярилцах үед ТӨЗР-ны дарга Бадам-цэрэн хэлэхдээ, Төвдийн уламжлалт буддын шашин мянга гаруй жилийн түүхтэй тул гэгээн тодруулахад төвд уламжлалт буддын шашны ёс жаяг болон түүхэн тогтсон хэв шинжийг мөрдөх хэрэгтэй юм гэжээ.

         Бадам-цэрэн хэлэхдээ, Далай ламын гадаад дахь үйл ажиллагаа төвдийн нийгэмд нөлөөтэй хэдий ч бүх өөртөө засах районы нийт байдалд нөлөөгүй, төвдийн ард түмний эв санааны нэгдэл, хөгжин бадрах, эвсэг зохицонгуй амьдралд нөлөөлж чадахгүй юм гэжээ.\Э.Цогзолмаа, Дүүрэнжаргал орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе