|
|
||
3-р сарын 7-нд БХАТИХ-ын ТӨЗР-ы төлөөлөгчдийн хурал дээр төлөөлөгчид засгийн газрын ажлын тайлан, 12-р 5 жилийн төлөвлөгөөтэй уялдуулан Төвдийн хөгжлийн талаар хэлэлцжээ.
11-р 5 жилийн хугацаанд ТӨЗР-ы үйлдвэрлэлийн нийт хэмжээний нэг хүнд ногдох хэмжээ 17 мянга 319 юань болж, 10-р 5 жилийн төлөвлөгөөний сүүлийн үеийнхээс 8283 юаниар нэмэгджээ. Малчин тариачдын дундаж орлого 4138 юань болж, таван жилд бараг 2 дахин өсжээ. БХАТИХ-ын төлөөлөгч, ТӨЗР-ны АТИХ-ын байнгын хорооны орлогч дарга Шинза Данзанчойжи хэлэхдээ:
Өнөөгийн Төвд түргэн хөгжлийн үе шатнаасаа үсрэнгүй хөгжлийн үе шатанд шилжиж байгаа бөгөөд харьцангуй буйд бөглүүгээс нээлттэй тал руу хөгжиж, дан хөдөө аж ахуйн салбар эрхэлдэг байснаа олон ургалч эдийн засгийг хамтаар хөгжүүлэх тал руу , байгаль орчныг хамгаалахаас экологийн орчныг тал бүрээр байгуулах тал руу, идэх өмсөх асуудлыг шийддэг байснаа чинээлэг нийгмийг байгуулах тал руу, нийгмийг ерөнхийд нь тогтвортой байлгахаас өнө бат амар тайван тал руу тус тус замнаж, түүхийн хамгийн сайн цаг үедээ орж, хөгжлийн шинэ гараагаа эхэлж байна гэжээ.
Аялал жуулчлал бол ТӨЗР-ы онцлог бүхий салбар бөгөөд аялал жуулчлалын үйлсийг хөгжүүлэхээр даян дэлхийн хүмүүс Төвдийг таньж, мөн Төвдийн ард түмэнд хөрөнгө мөнгө авчирч өгсөн байна. Хүмүүсийн сонирхлыг татсан Төвд соёл, үзэсгэлэнт сайхан Төвдийн өндөрлөг зэрэг нь дотоод гадаадын их олон хүмүүсийн хүсэж зорьдог газар болж, эдийн засгийн ашиг орлого болон экологийн хамгаалалтыг нааштай нэгтгэх нь ТӨЗР-ы засгийн газрын ажлын гол чухал тал болсон байна. Үүний зэрэгцээ, "Төвдийн экологийн аюулгүйн халхавчийг хамгаалах ба бүтээн байгуулах тухай төлөвлөгөө"-г чанд мөрдөн, Хятадын хэмжээнд хамгийн анх Төвдийн тал нутгийн экологийг хамгаалах тухай урамшууллын механизмын туршилтын цэгийг ажиллуулж, ой шугуйн ашиг орлогын нөхвөрийн тогтолцоо байгуулж, байгалийн дархан цаазат районы ерөнхий талбай нь 410 мянган хавтгай дөрвөлжин километрийг давж, Хятадад тэргүүлсэн байна. Таван жилийн дотор Төвдөөр аялсан жуулчны тоо дараг 4 дахинаар өсөн нэмэгдэж, давхардсан тоогоороо 6 сая 850 мянга гаруйд хүрсэн байна.
11-р 5 жилийн хугацаанд, Төвдийн зам харилцааны ерөнхийлсөн сүлжээ үндсэндээ бүрдэж, авто замын нийт урт нь 58 мянган километр болж, 2005 оныхоос 33 хувиар нэмэгджээ. Төвд төмөр зам нэвтрэн, Лин Жи, Али, Шигаз зэрэг районд онгоц нэвтэрчээ. Түүнчлэн Төвдийн бүхий л шян балгас болон 80 хувиас дээших захиргааны тосгонд авто зам нэвтрүүлэх зорилтыг биелүүлжээ. Үүний зэрэгцээ, мэдээ мэдээллийн байгуулалт ч эрчтэй хөгжиж, 3 G сүлжээ нь Төвдийн бүх шянь хүртэл бүрхэж, интернет сүлжээ ашиглагчдын тоо 1 сая 150 мянгад хүрч, шян болгонд Кабел, Факс нэвтрүүлэхийг биелүүлжээ.
12-р 5 жилийн хугацааны хөгжлийн талаар БХАТИХ-ын төлөөлөгч, ТӨЗР-ны намын хорооны нарийн бичгийн дарга Жан Чинли хэлэхдээ:
12-р 5 жилийн төлөвлөгөөний явцад ТӨЗР эдийн засаг, нийгмийн хөгжлийн хурд, стандарт, үр ашиг зэргээрээ 11-р 5 жилийн үеийнхээс илүү сайжирна, 12-р 5 жилийн хугацаанд иргэдийн амьжиргааны асуудал ажлын чухал хөтөлбөрт хамрагдаж, ард иргэд аз жаргалтай амьдрах болно. 2013 онд ТӨЗР-ны малчин тариачид бүхэн бүгд аюулгүй, тав тухтай орон сууцад амьдарч, өөрчлөлт нээлтийн үр өгөөжийг хамтаар эдлэх болно гэжээ.\Хүчитбаатар орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |