|
|
||
Бүх Хятадын УТЗЗ-ийн гишүүн, Хятадын эдийн засгийн тогтолцооны өөрчлөлтийн асуудлаарх судалгааны нийгэмлэгийн дарга Сун Шао-ү 8-ны өдөр хэлэхдээ, Хятад улс нийтийн үндсэн үйлчилгээний ерөнхий хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, нийтийн үндсэн үйлчилгээнд холбоотой систем тогтолцоонд өөрчлөлт оруулж, нийтийн үндсэн үйлчилгээг тэнцвэртэй болгохоор чармайх хэрэгтэй гэжээ.
Нийтийн үндсэн үйлчилгээний ажлын эрхийг зохистойгоор төвд төвлөрүүлэн, орон нутгийн нийтийн үндсэн үйлчилгээний стандартыг төвөөс нэгтгэн тэнцүүлж, үйлчилгээний зардлын улсын нэгдсэн баталгааны систем байгуулах хэрэгтэй гэж Сун Шао-ү мөн хэлсэн байна.
2011 онд Хятад улс боловсрол, нийгмийн баталгаа болон баталгааны чанартай орон сууцны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ба холбогдох хөрөнгө оруулалтын өсөлт дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний урьдчилан төсөөллөөс өндөр байх болно. Энэ нь нийтийн үндсэн үйлчилгээний системийг сайжруулах, эдийн засаг, нийгмийн зохицуулалттай хөгжлийг хангах болон түүхийн шалтгааны улмаас үүссэн нийгмийн хөгжлийн доголдлыг арилгахад чухал ач холбогдолтой юм гэж тэрээр хэлжээ./Анар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |