• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Цалингийн хамгийн доод хэмжээг дээшлүүлнэ гэжээ

CRI       (GMT+08:00) 2011-03-08 16:28:49

          Хүний нөөц, нийгмийн баталгааны яамны сайд Инь Вэйминь 8-ны өдөр хэлэхдээ, "12-р таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд цалин хөлсний хамгийн доод хэмжээг тогтвортой дээшлүүлж, ажилчны цалингийн өсөлтийн тогтолцоог байгуулна гэжээ.

          Энэ онд нэлээд тооны муж хотууд цалингийн хамгийн доод хэмжээний баримжаагаа дээшлүүлнэ. Засгийн газар эдийн засгийн хөгжил, барааны үнийн өсөлтийн байдал болон аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлийн хэмжээний нэмэгдэх байдлыг үндэслэн цалингийн хамгийн доод хэмжээнд зохицуулалт хийнэ гэж Инь Вэйминь хэлсэн байна.

          Түүнчлэн ажилчдын хэвийн цалингийн өсөлтийн тогтолцоог түргэтгэж, нийтийн зохицуулалтын дагуу өсөлтийн хэмжээг тогтоож, өргөн олон ажилчдад өөрчлөлт хөгжлийн үр дүнг хамтаар эдлүүлэх юм гэжээ.

          "12-р таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд хот хөдөөг хамарсан нийгмийн баталгааны систем байгуулж, оршин суугчдын асрамжийн даатгалын тогтолцоо бий болгох нь маш чухал юм. Түүнчлэн тус тогтолцоонд багтах иргэдийн тоог нэмэгдүүлж, ажилчин тариачид, түүхээс үлдсэн тодорхой асуудлуудыг онцлон зохицуулах хэрэгтэй гэж Инь Вэйминь мөн хэлсэн байна./Анар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе