• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Нийгмийн удирдлагыг шинэчилнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-03-09 15:49:12

      11 дэх удаагийн УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны 4-р чуулган 9-ний өдөр Бээжинд 3-р бүгд хурлаа хуралдуулав. Бүх Хятадын УТЗЗ-ийн хорооны 16 гишүүн хуралд үг хэлж, нийгмийн салбар дахь хөрнгө оруулалтыг нэмэгдүүлж, хүнсий бүтээгдэхүүний аюулгүй байдлыг үнэнхүү баталж, нийгмийн удирдлагыг шинэчлэхийг уриалжээ.

      УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны дарга Жя Чиньлинь хуралд оролцож, гишүүдийн санал санаачилгыг сонсов. Жан Данин зэрэг олон гишүүн үг хэлэх үедээ тэмдэглэхдээ, урт хугацааны турш Хятадын нийгмийн салбар нь эдийн засгийн бүтээн байгуулалтаас хоцронгуй байсан. Шат бүрийн засаг захиргаа нийгмийн салбар дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, олон нийтийн үйлчилгээний тогтолцоог өөрчлөн шинэчилж, эрүүлийг хамгаалах, өндөр настны асрамж халамжийн механизмыг боловсронгуй болгож, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг бодитойгоор баталгаагуулж, ард иргэдэд илүүтэйгээр ашигтай байлгана гэжээ.

      Хятад улс эрчим хүчний шинэ эх үүсвэрийн хөгжлийг түргэтгэж, эрчим хүч хэмнэж байгалийн бохирдлыг багасгахыг чухалчилж, цөмийн цахилгаан эрчим хүч экспортлохыг үндэсний стратегийн түвшинд авч үзэн, гадаадад нээлттэй байдлаа цаашид өргөтгөж, "хилийн гадна хөгжих" стратегийг сайтар хэрэгжүүлж, гадаад дахь Хятадын сургуулийн бүтээн байгуулалтыг сайтар хийх болно гэж Шяо Бинрэнь зэрэг олон гишүүд тэмдэглэжээ. \Ч. Гантөмөр орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе