|
|
||
Ирэх таван жилд Түвд нь хөдөө тосгоны тээврийн хоцронгуй байдлыг үндсэндээ зохицуулж, иргэдийн гадагшаа явах замын хүндрэл бэрхшээл, аюулгүй байдлын баталгаагүй зэрэг асуудлыг зохицуулна гэж саяхан Хятадын ТӨЗР-ы засгийн газар мэдэгдлээ.
Ирэх таван жилд Түвд нь сумын тээврийн өртөөгөөр голчлон, хот суурин болон хөдөө тосгоны тээврийн шугамын тавилтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ орон нутгийн засгийн газар тээврийн шугамын уламжлалыг өөрчилж, нөхцөл бүрдсэн газар нутаг нь тухайн байдлаас үндэслэн өдөр алгассан, хагас бүтэн сайны, тогтмол бус зэрэг тээврийн шугамыг ажиллуулж, орон нутгийн малчин тариачны гадагш явах хэрэгцээг хангах юм.
Өнөөгийн байдлаар, ТӨЗР-ы хөдөө тосгоны авто замын урт 42 мянга орчим км-т хүрсэн боловч газар уудам хүн цөөн, тарж суурьшсан ба хөдөө тосгоны авто замын шугам урт, чанар зэрэглэл доогуур зэргээс болж, хөдөө тосгоны зорчигч тээврийн өртөг өндөр зэрэг бодитой асуудал оршиж, Түвдийн малчин тариачин гадагшаа явахад хүндрэл бэрхшээлтэй, аюулгүйн баталгаа үгүй зэрэг асуудал ч оршиж байгаа юм. \Ч. Гантөмөр орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |