• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсролын иж бүрэн төхөөрөмжийн хамгийн доод стандартыг тогтоох хэрэгтэй

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-03-09 16:11:51

      Өнөөгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ид ярилцаж байгаа бага насны хүүхдийг цэцэрлэгт оруулахад бэрхшээлтэй, зардал их ордог зэрэг асуудалтай холбогдуулан ХАУТЗЗ-ийн гишүүн Гэ Жянь шюн хэлэхдээ, нийгмийн олон салбар цэцэрлэгийн насны хүүхдийн боловсролын асуудалд зөвөөр хандаж, сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсролын иж бүрэн төхөөрөмжийн хамгийн доод стандартыг тогтоож өгөх ёстой гэж уриаллаа.

      Гэ Жянь шюн хэлэхдээ, сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсрол нь хүүхдүүдийг ёс суртахууны хүмүүжил, сахилга баттай, ариун цэврийг эрхэмлэдэг сайн дадлтай болгож, юм сурах идэвх сонирхлыг нь хөгжөөхийн төлөө юм. Цэцэрлэгийн насны хүүхдийн боловсролыг дунд сургуулийн, насанд хүрэгсдийн боловсрол шиг болгохоос аль болох зайлсхийх хэрэгтэй гэжээ.\Э.Цогзолмаа, Дүүрэн-жаргал орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе