• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хотын оршин суугчдын 90 хувь нь орон сууцтай болжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-03-09 16:22:29

      Хятадын Орон Сууц болон Хот Хөдөөгийн Бүтээн Байгуулалтын Яамны орлогч сайд Чи Жи 9-ний өдөр хэлэхдээ, үндэсний статистикийн газрын сүүлийн үеийн бүртгэлээс үзэхэд, Хятадын хотын оршин суугчдын 89 хувь нь орон сууцтай болсон байна гэжээ.

      Чи Жи хэлэхдээ, тоо бүртгэлээс үзэхэд, эдгээр орон сууцны 12 хувь нь үе дамжин уламжилсан, 40 хувь нь төлөвлөгөөт эдийн засгийн үеийн байр, үлдсэн 40 орчим хувь нь өөрсдөө худалдан авсан байр болно гэжээ.

      Холбогдох тогтоолын дагуу, ирэх 5 жилд Хятад улс хуучин байшингуудыг өөрчлөн, баталгааны чанартай 36 сая иж бүрэн орон сууц барих юм байна. \Э.Цогзолмаа, Дүүрэн-жаргал орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе