|
|
||
Хятад улс эдүгээ орон сууцыг баталгаажуулах хууль тогтоох ажлыг эрчтэй явуулж байна. Орон сууц болон хот хөдөөгийн бүтээн байгуулалтын яам уг хуулийн эхний төслийг нэгэнт гаргасан байна. Энэ ажлыг хэрхэвч хойшлуулж болохгүй гэж Хятадын орон сууц болон хот хөдөөгийн бүтээн байгуулалтын яамны орон сууц баталгаажуулах газрын дарга Фэн Жүнь 9-ний өдөр Бээжинд мэдэгдлээ.
БХАТИХ-ын жил тутмын хэвлэлийн бага хурал дээр Фэн Жүнь хэлэхдээ, хуулийн тогтолцоог бий болгохдоо маш хянуур хандах хэрэгтэй тул холбогдох тал тодорхой үе шатанд хяналт шалгалт явуулж, олон нийтээс санал авах ба шинжээчдийн санал зөвлөгөөг сонсох болно. Эдүгээ уг ажил нэлээд нааштай явагдаж байгаа бөнөөд тэр даруй Төрийн зөвлөлд дэвшүүлж, батлуулсны дараа БХАИХ-д дэвшүүлж хянан хэлэлцэхийг хүсч байна гэлээ. \Алтанхуар орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |