Хятад улс баталгаат чанарын орон сууц барихад хөрөнгө оруулах механизм болон ажилуулах механизмыг даруй түргэн боловсронгуй болгох болно гэж Хятадын Орон сууц болон хот хөдөөгийн бүтээн байгуулалтын яамны орлогч сайд Чи Жи 9-ний өдөр мэдэгджээ.
Чи Жи мөн өдөр болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятад улс энэ онд баталгаат чанарын орон сууц болон пүнзэнд амьдран суугаа айл өрхийн орон сууцыг өөрчлөн, 10 сая өрхийн орон сууц барих гэж байна. Нийт хөрөнгө оруулалт нь нэг триллион 300 тэрбум орчим юань байж, эдгээр хөрөнгө мөнгийг Хятадын Төв Сангаас гаргахаас гадна орон нутгийн засгийн газар ч санхүүгийн төсөлдөө хамруулах хэрэгтэй юм гэлээ. Орон сууц болон хот хөдөөгийн бүтээн байгуулалтын яам нь энэ онд баталгаат чанарын орон сууцны барилгыг барих ажлыг дэмжих санхүүгийн механизм, ялангуяа нийтийн түрээсийн орон сууцыг барихад урт хугацааны зээл олгох бодлого зэргийг даруй боловсруулах гэж байна. Засгийн газрын тэтгэлгээр дамжуулан хөрөнгө оруулж, мөн Худалдааны банкны зээлээр хөрөнгө мөнгийг хуралдуулж хүчээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Түүнчлэн холбогдох хөнгөлөлттэй бодлогыг тогтоож илүү олон аж ахуйн нэгж нийтийн түрээсийн орон сууц барих ажилд гар бие оролцохыг урамшуулан татах болно гэлээ. \Алтанхуар орчуулав\