• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Соёлын үйлдвэрлэл улсын тулгуур салбар болно

Жун Шинь Агентлаг       (GMT+08:00) 2011-03-09 10:34:16

     Хятадын Соёлын Яамны сайд Цай-Ү 8-ны өдөр хэлэхдээ, "12-р таван жил"-ийн төлөвлөгөөний хугацаанд Хятадын соёлын үйлдвэрлэл ихээр хөгжиж, ирэх 5 жилд соёлын аж үйлдвэрийн өсөлт Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүний 5 орчим хувийг эзэлж, улс ардын аж ахуйн тулгуур салбар болох боломжтой байна гэжээ.

    Цай-Ү 8-ны өдрийн үдээс өмнө Бүх Хятадын АТИХ-ын чуулганы Сянганы төлөөлөгчдийн хянан хэлэлцэх хуралд оролцжээ. Тэрээр хэлэхдээ, өнөөгийн байдлаар Хятадын соёлын аж үйлдвэрийн өсөлтийн хэмжээ GDP-д эзлэх хувийн жин 2,6 хувь болно. "12-р таван жил"-ийн төлөвлөгөөний сүүлээр энэхүү хувийн жин тав орчим хувьд хүрч, Хятад улсын тулгуур шинж бүхий салбар болох болно гэж таамаглаж байна гэжээ.

    Хятад улс соёлын аж үйлдвэр дэх хөрөнгө оруулалтыг цаашид нэмгэдүүлэх болно. Засгийн газраас улсын халамжийн шинжтэй дүрслэх урлагийн ордон, улсын биет бус соёлын үзэсгэлэнгийн ордон зэрэг том хэлбэрийн соёлын үзэсгэлэнгийн ордонг шинээр барьж байгуулж байгаа бөгөөд соёл урлагийн томоохон үзэсгэлэн , галерейг ажиллуулах болно гэж тэрээр тэмдэглэв./Баясгалан орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе