• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Монгол улс болон Эрээн хот ДОХ-оос сэргийлэх зөвшилцөөн хийжээ

CRI       (GMT+08:00) 2011-03-09 09:32:48

      Хятад Монгол хоёр орны хэлхээ холбоо, хамтын ажиллагааг эрчимжүүлж, хил дамнан ДОХ өвчин дэлгэрэн даамжрахаас сэргийлэн, хүмүүсийн ДОХ-оос сэргийлэх ухамсрыг дээшлүүлэхийн төлөө сүүлийн өдрүүдэд Монгол улс болон Эрээн хот ДОХ-оос сэргийлэх зөвшилцөөнийг Эрээн хотод зохион байгуулсан байна. Улаан загалмайн Эрээн хотын нийгэмлэг, Эрээн хотын Эрүүл хамгааллын газар тэрчлэн Монгол улсын Улаан загалмайн шат бүрийн байгууллагын холбогдох албаны хүмүүс уг зөвшилцөөнд оролцон туршилга мэдээлэл солилцон ДОХ-ын хил дамнан дэлгэрэхийг сэргийлэх хамтын ажиллагааг хайн хэлэлцжээ.

       Хурал дээр хоёр талаараа сүүлийн жилүүдийн ДОХ-оос сэргийлж байгаа байдлаа танилцуулан шат үеийн чанартай амжилт олсныг нотолсон байна. ДОХ-оос сэргийлэх шинэ стратегид Хятад Монгол хоёр талаараа үр ашигтай хамтран ажиллаж, ажлын эрч хүчээ нэмэгдүүлэн, ард олонд ДОХ-ын халдварлах зам суваг зэргийг ойлгуулж, сэргийлэх мэдлэг болон аргыг эзэмшин боловсон эрүүл амьдрах аргыг сонгуулах хэрэгтэй гэж хурлаас цохон тэмдэглэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе