• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын нам ба төрийн удирдагч нар хоёр чуулганы хэлэлцүүлэгт оролцжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-03-09 09:00:14

    Хятадын нам ба төрийн удирдагч Хү Жиньтао, Ү Бангөү, Вэнь Жябао нар 8-ны үдээс өмнө хоёр чуулганд оролцож байгаа төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт тус тус оролцжээ.

    ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Хү Жиньтао ӨМӨЗР-ы төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцсон байна. Тэрээр төлөөлөгч нарын ярихыг сонсоод, нэн их хүчин чармайлт гаргаж, эдийн засгийн хөгжлийн арга барилыг өөрчлөх талаар ахиц хийх хэрэгтэй. Хөдөө тосгон, хөдөө аж ахуй, тариачдын ажлыг сайтар хийж, хөдөө аж ахуй, малжих аж ахуйн тогтвортой хөгжлийг батлах ёстой. Эх баялгийг нээн ашиглах болон хүрээлэн байгаа орчныг хамгаалах харилцааг тууштай зохицуулж, хамтаар амжилтад хүрэхийг биелүүлэх хэрэгтэй. Өөрчлөлт нээлттэй байлгахыг гүнзгийрүүлж, шинжлэх ухаанчаар хөгжүүлэхийг ахиулан, эдийн засгийн хөгжлийн арга барилыг өөрчлөхөд хөдөлгүүр хүчин хангах хэрэгтэй гэжээ.

    БХАТИХ-ын байнгын хорооны дарга Ү Бангөү Хэбэй мужийн төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцсон байна. Тэрээр хэлэхдээ, эдийн засаг нийгмийн хөгжлийг боогдуулж байгаа бүтцийн чанартай асуудалд чиглүүлэн, биеэ дааж шинийг нээх хүчин чадавхыг дээшлүүлэх хэрэгтэй. Нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалт багатай техникийг дэлгэрүүлж, орчил эдийн засгийг ихээр хөгжүүлэх ёстой гэжээ.

    Ерөнхий сайд Вэнь Жябао Гирин мужийн төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцжээ. Тэрээр хэлэхдээ, Гирин муж нь Хятадын үр тарианы гол үйлдвэрлэлийн район, үр тарианы үйлдвэрлэлийн хүчин чадлыг цаашид нэмэгдүүлэх ёстой. Гирин муж нь мөн экологийн том муж юм. Экологийн байгуулалт болон байгаль орчныг хамгаалахаа эрчимжүүлж, тогтвортой хөгжлийг батлах хэрэгтэй гэжээ.

1 2
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе