|
|
||
8-ы өдөр БХАТИХ-ын Шиньжаны төлөөлөгчид засгийн газрын ажлын тайланг үргэлжлүүлэн хянан хэлэлцэж, иргэдийн амьдралын асуудал нь олны анхаарал хандуулсан гол асуудлын нэг болсон байна.
Мөн өдөр 11-дэх удаагийн сонгуулийн БХАТИХ-ын 4-р чуулганы Шиньжаны төлөөлөгчид засгийн газрын ажлын тайланг авч хэлэлцэх явцад аж үйлдвэрийн ялгавартай бодлого хэрэгжүүлэх, зам тээврийн бүтээн байгуулалтыг түргэтгэх, геологи уул уурхайн олборлолтод хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, цахилгаан эрчим хүчний хангамжийг баталгаажуулах, улс дамнасан гол мөрний орчин ахуйн аюулгүй байдлыг баталгаажуулах зэрэг асуудлуудыг Хятадын хамгийн их газартай энэхүү үндэстний цөөнхийн өөртөө засах районы 60 гаруй төлөөлөгч халуун уур амьсгалд авч хэлэлцсэн байна.
ШУӨЗР-ы дарга Нур Бекирийн үзэж байгаагаар, хөгжил нь ард иргэдэд бодитой ашгаа үзүүлэх ёстой, ялангуяа Шиньжан шиг үндэстний цөөнхийн районы хувьд иргэдийн амьдрал сайжрах тутам хөгжлийг ахиулах, тогтвортой байдлыг хамгаалах зорилтыг биелүүлэхэд бэрх биш болно гэлээ.
Тэрээр хэлэхдээ, иргэдийн амьдралын талаар гэвэл хүний төлөө, олон түмний төлөө байх, иргэдийн амьдралыг тэргүүн байранд тавихыг эрс баримталж, боловсон хүчин олон түмний хамгийн шууд бөгөөд бодитой, тулгамдсан асуудлыг зохицуулахыг шийдэх хэрэгтэй гэжээ.
Өнгөрсөн онд Шиньжаны тариачдын цэвэр орлого уржнан жилээс хорь орчим хувиар нэмэгдэж, өсөлтийн хурдаар Хятадад 1-р байр эзэлсэн хэдий ч Нур Бекирийг үүнээс илүү баярлуулсан явдал нь Шиньжан хоёрхон сарын хугацаанд 40 мянга гаруй ажилгүй байсан айл өрхийн дор хаяж нэг хүнийг ажилтай болгох зорилтыг биелүүлсэн бөгөөд 450 мянган нийтийн аж ахуйн нэгжийн даатгалд хамрагдаагүй хүмүүсийг өндөр насны даатгалд хамруулсан явдал болно. Шиньжаны Хэтянь аймгийн цөөнгүй тосгон нь ядуу. Тариачдыг сайхан орон сууцтай сайн ажилтай болгох нь аймгийн дарга Чэн Жэньшаний цаашдын ажлын чухал тал болсон байна.
Тэрээр хэлэхдээ, бид 5-8 жил чармайж, хөдөө тосгоны хүн ардыг стандартын шаардлага хангасан орон сууцтай болгох үүргээ биелүүлж, тариачид сайхан орон сууцтай болохын зэрэгцээ мөн сайн ажил төрөлтэй болж хөдөө тосгоны урт удаан хөгжлийн асуудлыг зохицуулна гэжээ.
Майнур Нязай бол уйгар үндэстний эмэгтэйчүүдийн эмч юм. Өнөөдөр хүмүүс эмнэлэгт үзүүлэхдээ хөдөө тосгоны шинэ хэлбэрийн хоршсон эмнэлгээс нөхөн олгох зардал нь хөдөө тосгоны оршин суугчдын дундаж орлогын зардлаас 7 дахин олгож байгаад тэр хамгийн их баяртай байна. 18 эмнэлэг эмчилгээний зардлыг урьдаар төлж байна. Энэ нь бүх шиньжаны 10 сая хүнийг хамарсан эрүүл мэндийн даатгалаар малчин, тариачны эмчилгээний зардлыг үндсэнд нь зохицуулсан байна.
Тэрээр хэлэхдээ: Шиньжаны том том эмнэлэгт өвчтөн маш олон эмчлүүлдэг тул эмнэлгийн ачаалал их. Анхан шатны эмнэлгийн ажилтныг түргэн бэлтгэж үйлчилгээний чадавхыг дээшлүүлэх шаардлагатай байна. Тариачин малчдын томоохон эмнэлэгт эмчлүүлэх эмчилгээний зардлыг ч багасгах хэрэгтэй байна гэжээ. \Урангоо, Пүрэвжав орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |