• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын оршин суугчдын орлогыг нэмэгдүүлэх асуудалд анхаарал хандуулж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-03-10 10:16:38

      БХАТИХ болон БХУТЗЗ-ийн хоёр чуулган Бээжинд чуулж байгаа энэ хугацаанд, гадаадын хэвлэлийнхэн болон эрдэмтэн мэргэжилтнүүд, Хятадын засгийн газар оршин суугчдын орлогыг нэмэгдүүлж байгаад анхаарал хандуулан, Хятадын удирдагчдын "оршин суугчдын орлого болон эдийн засгийн өсөлтийг зэрэг нэмэгдүүлэх" зорилт дэвшүүлсэн нь алсын хараатайг нь харууллаа гэж үнэлэн сайшаасан байна.

       Америкийн "Волл стрит" сонинд, "Хятадын удирдагчид ард түмний амьжиргааны түвшинг дээшлүүлнэ гэж амлав" гэсэн гарчигтай өгүүлэл нийтлэн, Хятад улс "хоёр чуулган" дээр нийтэлсэн бичиг баримтдаа, иргэдийн орлогын нэмэгдэл болон улсын эдийн засгийн өсөлтийн хэмжээг адил түвшинд байлгана гэж амлалаа хэмээн тэмдэглэжээ.

      Японы "Эдийн засгийн мэдээ" сонинд тэмдэглэхдээ, Хятадын ирэх 5 жилийн төлөвлөгөөнд бага орлоготой иргэдийн орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээ авах гэж байгаа нь хувь хүний хэрэглээг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалт болон экспортод түшиглэн эдийн засгийг хөгжүүлдэг байсныг өөрчлөхөд тустай бөгөөд дэлхийн эдийн засагт нааштай нөлөө үзүүлэх юм гэжээ.

      Норвегийн "Арилжааны мэдээ" сонинд тэмдэглэхдээ, оршин суугчдын ялангуяа тариачдын орлогыг нэмэгдүүлэх нь хөдөөгийнхний худалдан авах чадвар болон техникээр голчилсон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хүчний түвшинг дээшлүүлэхэд ашигтай юм гэжээ. \Э.Цогзолмаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе