• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын онцлогтой социализмын хуулийн тогтолцоотой болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-03-10 11:03:09

      Хятадын хууль тогтоох хамгийн дээд эрхт байгууллага болох БХАТИХ-ын байнгын хорооны дарга Ү Бан гүө 3-р сарын 10-нд БХАТИХ-ын жил тутмын ээлжит чуулган дээр хэлэхдээ, Хятадын онцлогтой социализмын хуулийн тогтолцоотой болох зорилтыг 2010 онд биелүүлсэн гэжээ.

      Ү Бан гүө мөн өдөр чуулганд хандан байнгын хорооны ажлын тайлан хийсэн юм. Тэрээр хэлэхдээ, 2010 оны эцэс болоход, Хятад улс хуулийн 236 заалт, засаг захиргааны 690 тогтоол, орон нутгийн чанартай 8600 гаруй дүрэм тогтоол батлан хэрэгжүүлсэн байна. Хятадын бодит байдалд үндэслэн, өөрчлөлт шинэчлэлт, нээлттэй хаалганы бодлого болон социализмын орчин үеийн бүтээн байгуулалтын хэрэгцээ шаардлагад нийцсэн, ХКН болон ардын хүсэл эрмэлзлэлийг төвлөрүүлэн тусгасан, үндсэн хуулиар удирдлагаа болгон иргэний хууль, арилжааны хууль зэргийн олон салбарын хуулиудаар голчилсон, олон давхаргын хууль дүрэм, засаг захиргааны дүрэм тогтоол, орон нутгийн чанартай хууль дүрмүүдээс бүрэлдсэн Хятадын онцлогтой социализмын хуулийн тогтолцоотой болов гэжээ. \Э.Цогзолмаа орчуулав\

1 2 3 4 5 6 7 8 9
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе