• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын онцлогтой социализмын хуулийн тогтолцоотой болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-03-10 17:34:33

      Бээжинд ажилтай Чэнь Шюй , "Миний аав ээж бүгд тариачин байсан, 2007 онд өрөх амын дансаа хотод шилжүүлсэн тул үүнээс өмнө тушаасан өндөр насны даатгалын мөнгөө олохгүй юм. Ингэж хөдөөнөөс хотод шилжин ирсэн хүмүүсийн өндөр насны даатгалын асуудлын талаар одоохондоо тодорхой заалт байхгүй. Ийм хүмүүсийн эрх ашгийг хэрхэн баталгаажуулах вэ? " гэж асуулаа.

      Чэнь Шюй аав ээжийнхээ өндөр насны даатгалын асуудалд маш их санаа тавьдаг ажээ. Хятадын өнөөгийн хэрэгжүүлж байгаа хуулийн тогтоолд, хөдөөгийнхэн болон хотын оршин суугчдын өндөр насны даатгалын тухайд адил бус заалт байдаг. Чэнь Шюйгийн аав ээж нь ам өрхийн дансаа хөдөөнөөс хотод шилжүүлснээр өндөр насны даатгалын талаар шинэ асуудалтай тулгарсан байлаа.

      2010 онд, Хятад улс нийгмийн даатгалын хуулийг баталсан. Тэр нь Хятадын нийгмийн хамгааллын салбарын анхны ерөнхий хууль байж, өндөр насны үндсэн тэтгэмжийг багтаасан нийгмийн хамгааллын тогтолцоонд хууль эрх зүйн иш үндэс хангасан юм. Уг хуулиар Чэнь Шюйгийн аав ээжид тулгарсан асуудлыг одоохондоо зохицуулж чадахгүй хэдий ч нийгмийн хамгааллын системд нийт иргэдээ хамруулсны дараа, өндөр насны тэтгэлгийн салбар дахь хот хөдөөгийн ялгааг өөрчлөн зохицуулах болно.

       3-р сарын 10-нд, Хятадын хууль тогтоох хамгийн дээд эрхт байгууллага болох БХАТИХ-ын байнгын хорооны дарга Ү Бан гөү, Бээжинд чуулж байгаа БХАТИХ-ын жил тутмын ээлжит чуулганд хандан илтгэл хийхдээ, 2010 оны эцсийн байдлаар, Хятад улс хуулийн 236 заалт, засаг захиргааны 690 тогтоол, орон нутгийн чанартай 8600 гаруй дүрэм тогтоол батлан хэрэгжүүлж, үндсэн хуулиар удирдуулсан Хятадын онцлогтой социализмын хуулийн тогтолцоог бүрэлдүүлсэн гэж мэдэгджээ.

      Тэрээр онцолж хэлэхдээ, "Социалист ардчиллыг заавал дүрэмжүүлж, хуулиар баталгаажуулсан энэхүү тогтолцоо болон хууль дүрэм нь төрийн удирдагч нар халагдаж солигдсоноор өөрчлөгдөхгүй байх, удирдлагын үзэл баримтлал болон анхаарлын төв шилжсэний улмаар өөрчлөгдөхгүй байхыг баталгаажуулж, хуулийн иш үндэслэлтэй байж, хуулийг заавал мөрдөх, хуулийг эрхбиш чанга хэрэгжүүлэх, хууль зөрчвөл заавал хариуцлага хүлээлгэхийг баталгаажуулах хэрэгтэй" гэжээ.

      Нийгмийн даатгалын хуулиар баримжаалан, Хятадын онцлогтой социализмын хуулийн тогтолцоог бүрэлдүүлсэн түүхэн замналыг эргэн санахад, эхлээд мөрдлөг болгох үлгэр жишээ байхгүй байснаа, аажмаар эдийн засгийн талын хууль дүрэм тогтоохыг голчлон, хожим нь нийгмийн хууль тогтоохоо эрчимжүүлж, ард олны амьжиргааны талаарх хууль тогтоох замыг сонгосон байна. Эндээс хүн төвтэй нийгмийг чухалчлан, ард иргэдийнхээ төлөө хууль тогтоож байсан нь тодорхой харагдаж байгаа юм.

       Хятадын онцлогтой социализмын хуулийн тогтолцооны бүтцийг ерөнхийд нь авч үзвэл, үүнд үндсэн хууль удирдах үүрэг гүйцэтгэж ирсэн байна. Үндсэн хуулийг тогтоож, өөрчлөн сайжруулж ирсэн үйл явцад, хүний эрхийг чухалчлан баталгаажуулж ирсэн юм. 1982 онд, өнөөгийн хэрэгжүүлж байгаа үндсэн хуулийг баталж, "иргэний эрх" гэсэн заалтыг "төрийн байгууламжийн" заалтын өмнө нь байрлуулсан нь "төрийн жолоог ард түмэн олгосон" гэдэг үзэл баримтлалын гүнзгийрэл болон хөгжил болсон юм. 2004 онд, "улс орноо хүндэтгэн дээдлэх болон хүний эрхийг баталгаажуулах" гэснийг үндсэн хуульд бичиж оруулсан байна.

      Үндсэн хууль нь эх хууль болсны хувьд, иргэдийн эрх ашгийг хамгаалах бусад хуулиудыг төрүүлсэн юм. Жишээлбэл, өмчийн эрх хэмээн хүний эдлэх үндсэн эрхийг нотлон тогтоосон нь холбогдох салбаруудын хууль тогтоомжийн төрөн гарах үйл явцад түлхэц болсон төдийгүй социализмын зах зээлийн статусыг тогтоож хөгжүүлэхийг ахиулж, нийгмийн хэлбэрийн өөрчлөлтийг түргэтгэсэн юм. \Э.Цогзолмаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе