|
|
||
Баталгааны чанартай орон сууц байгуулах нь дунд доод орлоготой хүмүүсийн амин чухал ашиг сонирхлыг хөндөж байдаг. Хүн бүрийг суух байртай болгох нь Хятад улсын ерөнхий сайд Вэнь Жя Баогийн энэ онд хийсэн засгийн газрын ажлын тайлангийн чухал агуулга болно. Вэнь Жябаогийн засгийн газрын ажлын тайланд өгүүлсэн 10 сая иж өрхний баталгааны чанартай орон сууц байгуулах үүрэг, олон шугамаар хөрөнгө мөнгө хуримтлуулах, нийтийн түрээсний орон сууцыг голлон хөгжүүлэх зэрэг нь хоёр чуулганы гишүүдийн анхаарлыг ихээр татсан байна.
БХУТЗЗ-ийн гишүүн Вань Дачэн хэлэхдээ: "Эдүгээ олонх хүмүүс газартаа хямд үнийн баталгааны чанартай орон сууцны барилга байгуулах сонирхолгүй. Засгийн газар иймэрхүү хандлагыг тодорхой хэмжээнд өөрчилж, нутаг дэвсгэрийн төлөвлөлт, газар эдэлбэрийн талаар чанга үзүүлэлт тогтоох хэрэгтэй байна" гэжээ.
БХУТЗЗ-ийн гишүүн Ян Кайшэн хэлэхдээ: "Өнөө банк орон нутгийн засгийн газрын холбогдох тал түүнчлэн тодорхой зарим газар эдэлбэрийн бизнес эрхлэгчидтэй хамтаар судалгаа хийж, баталгааны чанартай орон сууц байгуулах хөрөнгө мөнгөний хангамжийн талаар зохистой, үр бүтэмжтэй арга барил судлан гаргах хэрэгтэй байна" гэжээ.
БХУТЗЗ-ийн гишүүн Вань Дачэн, Ян Кайшэн нар баталгааны чанартай орон сууц байгуулах асуудлаар уриалга гаргасан нь иш үндэслэлгүй биш, учир нь баталгааны чанартай орон сууц байгуулах асуудал нь нийгэм нийтийн анхаарлыг татах болжээ.
Энэ ондоо багтаан баталгааны чанартай орон сууц болон жирийн хашаа сууринг шинэчлэн нийт 10 сая өрхний орон сууц байгуулах бөгөөд хөдөө тосгоны 1.5 сая өрхийн аюултай орон сууцыг сэлбэн засахаар төлөвлөсөн. Төв санхүүгээс 103 тэрбум юаний нөхвөр мөнгө гаргахаар төлөвлөж байна. 103 тэрбум юань бол жирийн иргэдийн хувьд тоймгүй тоо мэт ч энэ нь 10 сая өрхний орон сууц байгуулах бэл мөнгө гэдгийг бодохоор олны анхаарал дахиад л баталгааны чанартай орон сууц байгуулах хөрөнгө мөнгөний эх сурвалжийн асуудал дээр төвлөрөх юм гэж Ерөнхий сайд Вэнь Жябйо засгийн газрын ажлын тайландаа заалаа.
Сурвалжилгын явцад зарим гишүүн манай сэтгүүлчид тооцоолсноор энэ онд багтаан нийт Хятадын хэмжээнд 10 сая өрхний орон сууц нэмж байгуулахад зарцуулах хөрөнгө бараг 1 тррилион 300 тэрбум юанийг давах юм. Хятадын орон сууц болон хот хөдөөгийн бүтээн байгуулалтын яамны орлогч сайд Чи Жи 9-ний өдөр Бээжинд хэлэхдээ, 10 сая өрхийн баталгааны чанартай орон сууц байгуулахад шаардагдах 1 тррилион 300 тэрбум юаний 500 тэрбум юанийг нь төвийн болон орон нутгийн засгийн газраас хангаж, үлдсэнийг нь олон нийтийн байгууллага, баталгаанд хамрагдагч этгээд болон холбогдох аж ахуйн нэгж өөртөө бэлдэх болно гэжээ.
БХУТЗЗ-ийн гишүүн, Хятадын Пинь Ань корпорацын захирал Ма Минжэ уг асуудалтай холбогдуулан дэвшүүлсэн саналдаа даатгалын мөнгөөр улсын баталгааны чанартай орон сууц байгуулах ажлыг дэмжихийг зөвлөсөн байна. Энэ нь баталгааны чанартай орон сууцны бүтээн байгуулалтын хөгжлийг урагшлуулахад тустай төдийгүй даатгалын мөнгийг урт хугацааны хөрөнгө оруулалтад санхүүжүүлж үр ашгийг нь нэмэгдүүлэхэд тустай. Мөн даатгалын салбар урт хугацааны турш тогтвортой хөгжихөд ашигтай гэжээ.
БХУТЗЗ-ийн гишүүн Юй Лянь сэтгүүлчийн асуултанд хариулж хэлэхдээ : "Ямар арга замыг сонговол сая баталгааны чанартай орон сууцны хөрөнгө мөнгөний асуудлыг нааштай зохицуулж чадах тухай хэтийн төлөвөөс үзвэл аж үйлдвэржилтийн замыг сонгох нь зайлшгүй сонголт байхаа. Эдүгээ манай хот болгонд нэг нийтийн зам тээврийн компани байдаг шигээр бид хот болгонд нэг нийтийн орон сууцны компани байгуулахад болохгүй зүйлгүй " гэжээ.
Хятадын Орон сууц болон хот хөдөөгийн бүтээн байгуулалтын яамны орлогч сайд Чи Жи мөн баталгаат орон сууц байгуулах хөрөнгийн эх үүсвэрийн асуудлаар санал дэвшүүлж хэлэхдээ, Хятад улс баталгаат орон сууцны бүтээн байгуулалтын хөрөнгө оруулах механизм болон ажиллах механизмыг даруйхан боловсруулж, орон сууцны бүтээн байгуулалтыг баталгаажуулах хэрэгтэй гэжээ. \Алтанхуар орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |