|
|
||
Ирэх 5 жилд ӨМӨЗР өндөр настны нөхөн олголтын системийг түргэвчлэн бий болгож, 2015 он гэхэд 75 наснаас дээших өндөр настанд сар бүр нөхөн олговор олгох юм гэж саяхан сурвалжлагч ӨМӨЗР-ны холбогдох салбараас мэдээллээ.
Өндөр насны тэтгэвэрийн мөнгөнд хамрагдаагүй, тогтсон орлогогүй хот хөдөөгийн 80 наснаас дээших өндөр настанд ӨМӨЗР-оос сар бүр 100 юаний амьдралын нөхөн олговор, 100-гаас дээших настанд сар бүр 300 юаний нөхөн олговор олгох юм. 2015 онд бүх районы аймаг, хотын 75 наснаас дээших өндөр настан тэтгэвэрийн мөнгө авах юм. Үүнээс гадна ӨМӨЗР нь орлого багатай гэр бүлд амьдарч байгаа өндөр настанд орон сууцын нөхөн олговор олгох системийг боловсруулж, хүнд амьдралтай өндөр настанд амьжиргааны түр тусламж, эмчилгээний болоод хууль зүйн тусламж зэргийг үзүүлэх юм. \Ч. Гантөмөр орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |