|
|
||
Энэ жил Төвд энх тайвнаар чөлөөлөгдсөний 60 жилийн ой тохиож байна. Бээжинд чуулж буй БХАТИХ-ын 11 дэх сонгуулийн 4-р чуулганд оролцож байгаа ТӨЗР-ны дарга Бадам-цэрэн манай радиогийн сэтгүүлчид ярилцлага өгөх үед хэлэхдээ, Төвд 12-р 5 жилийн төлөвлөгөөний хугацаанд өмнөд Азитай харилцаагаа өргөжүүлнэ гэжээ.
Бадам-цэрэн хэлэхдээ,"Төв засгийн газрын байрлуулалтын дагуу, Төвд 12-р 5 жилийн төлөвлөгөөний хугацаанд, өмнөд Ази хоррондын зам харилцааны бүтээн байгуулалтаа өргөтгөж, гол нь Хятад болон Балбын хилийн Гелон боомтыг байгуулах юм. Бид худалдааны яамтай гэрээ байгуулсан, өнөө төслөө боловсруулж байна. Үүний зэрэгцээ бид Заму боомтыг өргөтгөнө. Хятад болон Энэтхэгийн хоорондох улирлын чанартай Натула боомтод жил бүрийн 5-10 дугаар саруудад харилцан арилжааны зах ажиллуулна. Балба, Энэтхэгийн хилийн ойролцоох Алигийн Карлан боомтыг мөн ихээр хөгжүүлэх юм" гэжээ.\Э.Цогзолмаа, Дүүрэн-жаргал орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |