|
|
||
БХАТИХ-ын Төвдийн гишүүн, На чюй районы захиргааны хариуцлагатан Гармаа-Ринчен саяхан хэлэхдээ, өнгөрсөн жил, тус нутгийн хүүхдийн 99 хувь нь бага сургуульд орсон байна, тус нутаг 9 жилийн заавал сургах үндсэн боловсролыг бүх талаар түгээмэлжүүлж, залуу идэр насны хүмүүсийг бичиг үсэгт тайлах хүнд ажлыг биелүүлсэн гэжээ.
Гармаа-Ринчен хэлэхдээ, На чюй район нь далайн төвшнөөс 4450 гаруй метр өндөр тул байгалийн нөхцөл боломж маш муу юм. Тухайн нутгийн малчин тариачдын үр хүүхдийн суралцах боломжийг сайжруулахын төлөө На чюй район эн тэргүүнд боловсролыг хөгжүүлэх стратеги хэрэгжүүлэн, сургуулийн хүүхдүүдийн хоол, байр, сурлагын зардлыг засгийн газраасаа гаргаж, үүнийгээ жил дараалан нэмэгдүүлж, өдгөө хүн тутмын зардлын хэмжээ 2000 юаньд хүрсэн гэжээ. \Э.Цогзолмаа Дүүрэн-жаргал орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |